Бороонд зогсох ...














Сэтгэлд хурсан бүхнээ уудалж хэлж чадахгүй ч
бусдын нүдэнд хуурамч баг зүүн амьдарч ирсэн
Ганцаардсан сэтгэлээ барьж дийлэлгүй
бороотой шөнөөр чамайг тэвэрч зогссон

Хөндий барилгаар дүүрсэн нүсэр энэ хотод
хаашаа ч харсан хэн хүнгүй яаран алхана.
Чи минь буруугүй, хамаг бүхний буруутан нь
яарсан сэтгэлээ барьж дийлээгүй миний л буруу
Бороон дуслууд дунд чиний минь төрх бүдгэрсээр
бахардан байж чинийхээ араас яаран хурдална.

Шаагин орох бороон дусалд
Шалба норсон ч хамаа алга
Шалбааган дунд чиний минь төрх замрхан одно.
Тэнгэрт наран мандахаас урьтан
Чиний араас яаран гүйнэ
"Битгий яваач, битгий яваач" гэж хэлхийг хүснэ.

Хагацан одсон биднийг хараад
Харуусан уйлах энэ тэнгэрийг
Аргадан тайтгаруулах тэнхэл одоо надад алга
Сэтгэлийн минь гүнд тэр л хэвээрэй үлдэн
Зүрхийг минь шархлуулах чи надад хэрэггүй.

Асгарах борооны дуслууд дунд чи минь зогсоод
Үзэсгэлэнт нүдээрэй өөдөөс минь ширтэнэ.
Шаагин орох бороон дусалд
Шалба норсон ч хамаа алга
Амандаа дуу аялан чиний араас алхана
Ахиад ирэхгүй гэдгийг чинь хэнээс ч илүү мэдэх атлаа
Анх муудалцсан тэр нэгэн шөнө адил
"Битгий яваач, битгий яваач" гэж хэлэхийг хүснэ.

Урьдын бүхний дурсахгүй гэсэндээ
Урсах борооноос зугтаж явсаар
Чиний минь хотоос бараан үүлс нүүн оджээ
Өнөөдрийн бодлууд маргааш ч үргэлжилсээр
Өөрөөсөө чамайг мартуулж үл чадна.

Чи минь одоо ч урьдынх шигээ
Асгарах бороон дунд шүхэргүй алхана.
Шаагин орох бороон дусалд
Шалба норсон ч хамаа алга
Шалбааган дунд чиний минь төрх замрхан одно
Тэнгэрт наран мандахаас урьтан
Чиний араас яаран гүйнэ
"Битгий яваач, битгий яваач" гэж хэлхийг хүснэ.

Шаагин орох бороон дусалд
Шалба норсон ч хамаа алга
Амандаа дуу аялан чиний араас алхана
Ахиад ирэхгүй гэдгийг чинь хэнээс ч илүү мэдэх атлаа
Анх муудалцсан тэр нэгэн шөнө адил
"Битгий яваач, битгий яваач" гэж хэлэхийг хүснэ.


2 Сэтгэгдэл:

Frank said...

Битгий яваач гэж хэлэх хэзээд хэцүү байдаг...

Чамайг шүлэг бичдэгийг мэдээгүй явж :P

Miso Somi said...

Дууны шүлэг гэлтэй, гоё бичжээ :-)