Posts

Showing posts from June, 2011

Цагийн урсгал

Image
Сая Чойр луу хэд хоног эмээгийн дээ очиод ирлээ. Тэр үеэр ээ хийсэн цагийн урсгал (timelapse) сонирхуулья. 1 мин гаран боловч үүнийг ингэж хийхэд 5 өдөр орсон юм.

Киноны хийц хэллэг, кино судлал, шүүмжийн тухай

Image
Германы “Good bye LENIN” киног хүмүүс социалист системийн задралын тухай кино гэдэг. Бас эхийгээ гэсэн хүүгийн сэтгэлийг сонирхолтой сайхнаар харуулсан гэлцдэг. Үнэхээр тиймээ. Хэзээ ч бүтэшгүй гэмээр инээдмийн өнгө аястай, эмгэнэлтэй хөнгөхөн боловч маш сайн бодсон логиктой ийм киног сүүлийн үед гадныхан их хийдэг болжээ.
(Италийн Роберто Беннинигийн “Амьдрах сайхан” ч мөн ийм
кино билээ)
“Good bye LENIN” киноны хамгийн гайхамшигтай нь минийхээр бол эхийн дүр юм. Хүүгийн зүгээс эхийнхээ эрүүл мэндийн төлөө бүхий л бололцоог ашиглан зохиомлоор хуучин орчинг бүрдүүлэн хуурсаар кино дуусдаг бол эх нь амьдралынхаа турш хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө наашаа харж инээн, цаашаа харж уйлна гэдэг шиг хичнээн үл хүсэвч нийгэмтэйгээ зохицон амьдарч ирсэн ба амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд ч өөрийнх нь төлөө хуурмаг ертөнц бүтээж буй хүүгийнхээ сэтгэлийг бодоод мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэн төгсч буй дүр юм. Хамгийн сонирхолтой нь энэ кинонд эсрэг дүр байхгүй бөгөөд коммунист системийн задрал, …