Posts

Showing posts from May, 2011

Thor буюу Бурханы аянган алх

Хүн төрөлхтөн дайн тулаан, зэвсэгт тэмцлийн дунд мянга мянган жилийг үдэж, энх тайван, амар амгаланг хүссэн сэтгэлээ шингээн энх цагийг авчрах эрэлхэг зоригтой, дайчин баатруудын түүхийг үеээс үед амаар, бичгээр дамжуулан хэлэлцэж ирсэн байдаг. Эрт цагийнх нь үлгэр домог, туульс болж бидэнд уламжилж ирсэн байдаг бол, орчин үед "супер" баатруудын түүх, комик, кино зохиол үзэгч олны мэлмийг баясгах болжээ. Марвел комиксийн ээлжит супер баатруудын нэг болох Тоор өнгөрсөн жилээс албан ёсоор дэлгэцийн бүтээл болж гарах нь зарлагдсан бөгөөд хүмүүсийг багагүй хүлээлтийн байдалд оруулж амжсан билээ. 20-р зууны дунд үеэс Америкаас эхлэн дэлхий дахиныг та бидний мэдэх Hulk, Spiderman гэхмэт олон комик(зурагт) цуврал зохиолуудуудаара байлдан дагуулсан Marvel студийн уран бүтээлүүдийн нэг Thor комик зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уран сайхны киноны дэлхийн нээлттэй зэрэгцэн Монгол улсад 5-р сарын 6-ны өдрөөс эхлэн Тэнгис кино театрт нээлтээ хийлээ.
Америкийн алдарж жүжигчин, кино найруула…