2 хоногийн дараа үр дүн нь гараад

Швейцар улсын ардчиллын тогтолцоо их таалагдлаа. Тэндээс ирсэн ах маань хэллээ л дээ: Ямар хамаагүй жирийн иргэн бодсон саналаа засгийн газартаа илгээнэ тэгээд төд удалгүй засгийн газар заавал нэг эсрэг ч юм уу эсвэл ойролцоо ч юм уу , нөгөө тавьсан саналыг нь арай боломжит байдлаар бас нэг хувилбар дэвшүүлнэ. Тэгээд хагас бүтэн сайн өдрөөр нь тэр асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулаад 2 хоногийн дараа үр дүн нь гараад л хууль боллоо л хэрэгждэг гэж байгаа.

Ард иргэд нь ч гэсэн ийм ажилдаа маш идэвхтэй оролцдог гэсэн. Мөн тэр санал хураах авах зэрэг ажлыг нь ард иргэд нь сайн дураарай ирээд ажилласан цагийн мөнгөө аваал хийчихдэг гэж байгаа. Ийм ажил дээр заавал орон тоо гаргаж тогтмол цалинтай ажилчин гэж байхгүй гэсэн. Ард иргэдийн дэвшүүлсэн асуудал гүй ээ мөн хурдан хэрэгждэг гэж байгаа. Засгийн газар нь иргэд тэй гээ маш нягт ажилладаг нь энэ бөлгөө бас Швейцар хүмүүс наслалт их өндөр учир нь тэр спортын цогцолбор байгууламжийг бүгдийг нь төрөөс нь бариад өгчихдөг тэгээд дээр тэндээ очиод хичээллэхэд үнэгүй. Зүгээр нэг захын жижгэвтэр хотод 8 хөл бөмбөгийн стандарт талбай байх. Их дайны их үед чинь Швейцар улс руу хэн ч довтолж байгаагүй дайны утаа ч үнэрлээгүй газар юм байхаа Гермачууд хүртэл дайраагүй учир нь тэдний хамаг мөнгө нь Швейцарын банканд хадгалж байсантай холбоотой юм билээ. Барилга цайз нь дандаа л 300- 1000 жилийн өмнө баригдсан байх. Хөгшин европоор нэг явахгүй бол горьгүй нээ.

0 Сэтгэгдэл: