Megamind 3D

DreamWorks Animation ийн ээлжит бүтээл болох Megamind анимешныг 3D хэлбэрээр Тэнгис кино театрт үзлээ. Албан ёсоор эхний 5 минут нь интернетээр цацагдсанаас нь хойш үзэх хүсэлд хөтлөгдөн хүлээж байсан юм.

Үйл явдлыг товч өгүүлбэл. Megamind бол хорон санаат,

Metroman супер баатар. Тэр 2 хар багаасаа л хоорондоо тэмцэлдэж ирсэн бөгөөд Нэгэн удаагийн оролдлогоор Megamind –д Mertoman ийг үгүй хийж орхидог. Үүндээ Megamind итгэж өгөхгүй байсан бөгөөд Metro хот бүхэлдээ түүний гарт орж түүний эсрэг тэмцэх сайн талын баатар байхгүй болсноор хийх юмгүй болсон Megamind уйтгарлаж энэ байдлаасаа гарахын тулд өөрөө нэгэн шинэ сайн талын баатар бүтээдэг. Харин тэр нь бодсоноос нь эсрэгээр нь эргэж өнөөх Титан баатар нь хотыг эвдэн сүйтгэнэ. Үүнийг зогсоохын тулд Megamind бүх хүчээрээ тэмцэнэ. Энэ бүх үйл явдлыг Roxanne Ritchi хэмээх үзэсгэлэнтэй телевизийн сурвалжлагч холбох болно.

Tom McGrath ийн найруулагчаар нь ажилласан бөгөөд Хайр дурлал, Атаа хорсол, Инээд хөгжөөн, гуниг гутрал зэрэг бүхий л зүйлсийг маш сайн илэрхийлсэн найруулга сайтай бүтээл боллоо гэж санагдсан. Дээр нь нэмээд 3D хэлбэрээр үзэх.

Will Ferrell, Tina Fey, Jonah Hill, David Cross, Brad Pitt Голливудын нэртэй жүжигчид дуу оруулж мөн Хөгжмийг нь алдарт Hans Zimmer бичжээ. Өрнөдийн кино шүүмжлэгчдээс Megamind нийлээд нааштай хариу авсан байна. 96 минутыг та уйдаахгүй өнгөрөөх болно.

0 Сэтгэгдэл: