Бидний мэдэх амьдрал

Саяхан Өргөө кино театрт нээлтээ хийсэн "Life as we know it" киноны талаар сэтгэгдлээ бичив.

Бараг хүн бүхэн д л үнэхээр дургүй үзэж чадахгүй тийм нэг хүн байдаг л байх. Өнөөх дургүй хүнээ жигшиж мөрөөдөл болсон хан хүү, гүнж ээ ирэхийг хүлээсээр хоног өдрийг өнгөрүүлдэг.

Тэгтэл яг хажууханд тэр тусмаа зарим тохиолдолд өнөөх дургүй хүрэм залуу, бүсгүй чинь яг тэр хүсэж байсан мөрөөдлийн хүн нь болох тохиолдол байдаг. Энэ юун дээр тулгуурлан ийм болов гэхэд, хамтдаа аливаа зүйлд зүтгэж, оролцож багагүй хугацааг хоёр биенийхээ дэмээр даван туулж ихэнх тохиолдолд маргаж үл ойлголцох тохиолдол үүсэж байсан хэдий ч энэ тэдний хойшид мартагдахааргүй сайхан дурсамж болон үлдэж нэг л мэдэхэд бие биедээ татагдан жинхэнэ бодит зүйл бий болж буй юм.

Энэхүү үйл явц “Бидний мэдэх амьдрал ” кино н дээр илүү дэлгэрэнгүйгээр харуул хийг зорьжээ. Мэдээж хоёр эсрэг туйлын хүнийг холбоход зайлшгүй чухал шалтгаан хэрэгтэй, энэ бол тэдний маш дотны найз эхнэр нөхөр хоёр золгүй явдлаар хорвоог орхисноос болж өнчирч хоцорсон охин байлаа. Холли, Мэсси хоёр 3 жилийн өмнөх болзоо нь бүтэлгүйтэж тэр үеэс хойш биесээ үзэж чадахаа больсон хэдий ч өнчирсөн охин, түүний эцэг эхийг бодон хамтдаа софи охиныг өсгөхийг зөвшөөрч нэгэн гэр бүлийн хөгжилтэй бужигнасан амьдрал эхлэв. Хүүхэд өсгөх амаргүй ажил гэдгийг тэд биеэрээ мэдрэх төдийгүй ирээдүй нь шинэ эцэг, эх үзэгчдэд бас энэ нь нэгийг бодогдуулсан болов уу.

Өрнөдийн томоохон хэвлэлийн кино шүүмжлэгчдийн зүгээс киноны үргэлжлэх хугацааны тухайд арай урт байгаа тухай дурдсан байв. Энэ бол бидний л мэдэх амьдрал байлаа.

0 Сэтгэгдэл: