Голливудад нэг ч гэсэн Монгол хүн байгаам байна.

Зарим нэг хүмүүс нь мэддэг л байхаа. Уламбаярын Бямбажав гээд. Би бол дуулсан хирнээ тийм сайн мэддэггүй байж билээ. Тэгээд интернетээс хэсэж яваад нэлээд зүйл олж мэдлээ. Тэрээр 2006 онд Warner’s Bros” кино компаний бүтээл “Oceans 13”
киноний туслах дүр “Сумо” бөхөд тоглон Голливуд хэмээх “их далайн
элсэн дээр хөл тавьсан” ажээ.


www.sumobyamba.com орж түүний толосон рекламуудыг үзээрэй


Сайтаас нь түүний албан тодорхойлолтыг нь ажихад нийлээд кинонд туслах дүр,

АНУ, Канад, Англи бусад оронд үндэсний болон олон улсын хэмжээнд
цацагдсан Visa карт, Toshiba гээд нэр хүндтэй компаниудын бараа
бүтээгдэхүүний 60 орчим сурталчилгаанд тоглож, “Subaru” машины Канад
дахь сурталчилгааны нүүр царай болсон гэнэ.


Надад түүний тоглосон Toshiba notebook ний реклам үнэхээр их таалагдсан.


за зарим нэг тоглосон рекламаас нь






Тэрээр Screen Actors Guild (SAG) буюу Кино, телевизийн жүжигчдийн хөдөлмөрийн байгууллагын гишүүн юм байна. Тэндээс нь бас бөөн өрсөлдөөн дундаас дүр авдаг гэнэ.


Удахгүй сумогийн амьдралыг харуулсан бүрэн хэмжээний кино хийгдэх гэж байгаа гэсэн тэндээс дүрээ авч чадаарай хэмээн амжилт хүсье.


Энэ хятадууд гэхэд л Голливудад хэдэн жүжигчинтэй билээ, нэг ч гэсэн Монгол хүн гараад ирвэл бас зүгээр л байна.


Мөн The Illusionist (2006) кинон дээр Пүрэвдоржийн Болдсайхан, Эрдэнэбилэгийн Сэнгээ гэсэн 2 хүн Ази туслахуудын дүр тоглосон байна.



0 Сэтгэгдэл: