“Помогите нам” 2 Хувиаргүй нислэг

Гадны орнуудад аливаа нэгэн шинэ кино нээлтээ хийхээсээ 5-10 хоногийн өмнө кино шүүмжлэгчдэд скреенинг буюу урьдчилсан тестийн үзвэрийг сонирхуулж тэднээс ирсэн санал хүсэлт, шүүмжийг харгалзан үзээд засаж янзлах зүйл байвал хийгээд эцсийн бэлэн болсон хувилбараа олонд нээлтээ хийн үзүүлдэг билээ. Үүнтэй адил нэгэн зүйл болсон 10 сарын 30 бямба гаригийн өглөө MMF группийн Moderator залуус өргөө кино театрын 2-р танхим цугласан байлаа.

Учир юун гэхээр “Помогите нам” киноны 2- анги болох “Хувиаргүй нислэг” киноны хамгийн анхны үзэгчид болохоор ирсэн байв. Амбий буюу жүжигчин Батхуяг, Найруулагч, зураглаач Даваадорж нар хүрэлцэн ирсэн байлаа. Жүжигчин Амбий одоо гарч буюу киноны сэтгэл зүй үзэгчдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар өөрийн бодлоо хуваалцаад “Хувиаргүй нислэг” кинонд зургийн дарга хийсэн бөгөөд энэ их хэцүү ажил байлаа гэж дурсав. Монголын нэртэй найруулагчдын нэг болох Шаравдорж гуан хүү, Эртний түүхэн кинонуудад аавыгаа дагаж явж олон зүйлд суралцсан, 4-5 хүний ажлын хийдэг хэмээн Амбийгийн тодотгон ярьсан Найруулагч Даваадорж нэгэн модераторын асуултанд хариулах даа. Хүний юмыг битгий хуулж байгаарай. Олон хүнд хүртээмжтэй зохиол бичих нь чухал, магадгүй өөрөө ойлгоод байдаг харин бусдад хүртээмжгүй зохиол бол хол явахгүйг сануулав. Удалгүй кино эхлэв.

Сүүлийн үед кино бүтээгчид үзэгчдээс хамгийн их авдаг шүүмжлэл бол ивээн тэтгэгч спонсорынхоо бараа бүтээгдэхүүн зэрэг зүйлсийг кинондоо хэт оруулж өгөх болсноор реклам шахуу боллоо гэх чимээ тасрахгүй байсан. Харин “Хувиаргүй нислэг” кинонд бараг тийм зүйл гарсангүй нь тун сайшаалтай байлаа.

Зохиолын хувьд 90-ээд онд ганзагын наймаа эрхэлж байсан залуус одоо үед нас тогтож өөрсдийн байр сууриа олсон байх бөгөөд галт тэргээр бус онгоцоор зорчиж буйн өөрсдийн хөлд дээр тогтож багагүй хөрөнгөжсөн гэх аясыг харуулж байв.

Тэд ийнхүү санаандгүй байдлаар нэг нислэгт хамт таарах бөгөөд бие биенээ харсан даруйдаа олон жилийн өмнөх гашуун дурсамжаа сэрдэцгээж багагүй маргалдан байх зуур онгоц осолдох бөгөөд бүгд эсэн мэнд амьд гарцгааж үйл явдал цааш үргэлжилнэ.

Жүжигчдийн баг гайхалтай сайхан тус бүрийн дүрээ гаргасан байлаа. Олон тайз дэлгэцийн бүтээлд хамтран тоглож байсан туршлагатай жүжигчид, бие биенээ сайн мэдэх тул гайхалтай сайхан дүрээ бүтээжээ гэмээр байна.

Миний хувьд бага зэрэг хэлмээр санагдсан зүйлс:

Эхлэл хэсгийн title дээрээ жоохон фонтыг нь өөрчлөөд сүртэй болгосон бол зүгээр ч юм шиг зүгээр энгийн стандарт фондоор бичсэн байсан. Кино багийнхан онгоцон доторх хэсгийг маш сайн тохижуулж яг л жинхэнэ мэт хийсэн байлаа. Харин онгоцны цонх бодит байдлаас арай л том санагдсан.

Мөн тэд онгоц сүйрсний дараа говьд элсэн манхан дунд нэгэн эзгүй айл олох бөгөөд хаалгыг нь эвдэн ороход дотор нь 3 ширдэг байх бөгөөд тэд бүгд шууд газар шороон дээр дэвсээтэй байдаг харин киноны дунд хэсгээс өнөө хэдэн ширдэг ний нэг доогуураа баахан банз өрөөд дээр нь дэвсээтэй харагддаг. Тэд эзгүй говиос жигд тэгшхэн банзнууд олсон юм байлгүй дээ. Мөн онгоц сүйрч байгаа компьютер графикийн хэсэг их дажгүй болсон бөгөөд жаахан бодит мэт харагдахгүй л байсан. Амбии, Дооёо, Лхагваа 3 ын сордог элсэнд шигддэг хэсэг дээр Дооёо арайл сайн шигдээгүй зүгээр хөлөө элсээр булуулсан нь илт харагдаад байсан өөрөө гараараа байн байн ил гарсан хэсгээ буцааж булаж харагдсан. За тэгээд жүжигчин Гачимэгийн хүүхдээ төрүүлдэг хэсэг дээр бүгд л чадах чинээгээрээ туслахыг хичээж өнөө бие биенээ үзэхгүй байсан хүмүүс ийм зүйл дээр нэгдэж байх сайхан дүр төрх харагдана.

Кино дуусаж Moderator залуус 1-10 хүртэл оноолт өгөх анкетыг бөглөж өөр өөрсдийн үнэлгээг өгөв. Миний хувьд 10 аас 7 оноо өгөв

Мөн бусад модераторуудын 10 гаруй шүүмж нийтлэлүүдийг нэгтгэн Mongolian Movie Fanatics ын /Moderators group/ залуусын Screening нийлбэр дүнгээр "Помогите Нам 2" кино 10 аас 6.9 оноог авлаа.

Та бүхэн Өргөө кино театр 11 сарын 1 нээлтээ хийх “Помогите нам” 2 Хувиаргүй нислэг инээдмийн киног үзэж сонирхон өөрсдийг нүдээр шинэ адал явдалтай учраарай.


0 Сэтгэгдэл: