Step up 3 - Review, Critic

Сайн байцгаана уу.

Step up 3 –ын талаар бичихийн өмнө хэдэн зүйл дурьдая гэж бодлоо.

Хүн болгон л үзсэн киноныхоо талаар чөлөөтэй санасан бодсоноо бичих нь зүйн хэрэг юу ч бичсэн болно доо. Гэхдээ кино шүүмж тал руу гаа гэвэл бас арай цэгцтэй дэс дараатай бичвэл дээр байх гэж үзэж байна. Мөн бичих гэж буй киногоо үзэхээс гадна давхар жүжигчид, кино баг гэх мэт зүйлсүүдийг тодорхой хэмжээгээр судалбал сайн хэрэг. Саяхан зарласан Кино шүүмжийн уралдаанд ирүүлсэн хүмүүсийн review харлаа. Үүнээс үүдэн Кино шүүмж бичих талаар өөрийн зарим бодлоо хуваалцая.


Ерөнхийдөө Review/кино тойм/ ба Critic/кино шүүмж/ гэсэн ойлголт байх бөгөөд эдгээрийг холихгүй бичвэл зүгээр. Аль болох сонирхолтой талаас нь бичих гээд үз.

Эхлээд Review/кино тойм/ -д ерөнхий утга санааг агуулгыг нь товчхон дурдаж кино зохиол болон ямар баг бүрэлдэхүүн оролцсон тухай, мөн үзүүштэй хэсгүүд болон өөрт таалагдсан кадраа бичвэл зүгээр.

Critic/кино шүүмж/ дотроо харин эсрэгээр нь таалагдаагүй хэсгүүд болон ажигласан алдаа мадаг цаашлаад киноны зураг авалт, дуу оруулалт, жүжигчид найруулга зэрэг талаар өөрийн дүгнэлтээ бичнэ.

За тэгээд энэ талаар илүү судлая гэвэл Англи хэл дээр интернетээс бодитоор барууны болон зүүний шүүмжлэгч нарын бичсэнийг уншаад бай. Харин Hantulga.com ийн Монгол кино шүүмж хэсгээс та харин хангалттай жишээ унш ч болно. Амжилт хүсье.


Step up 3D

Энэхүү цуврал киноны талаар өөрийн бодлоо бичье.

Америкт төрж өссөн хятад гаралтай цэл залуухан Jon Chu найруулагч маань Step up цуврал дээр 2-р дугаар ангиас нь хойш ажиллаж байгаа бөгөөд энэ анги дээр 3D технологи ашигласан нь олны талархлыг хүртэж байна. Харин одоо бол Justin Bieber ийн тухай хийгдэж байгаа кино дээр ажлаад завгүй сурагтай.

Киноны зохиолын хувьд бол бусад бүжигтэй кино дээр гардаг шиг нийтлэг байв.
Далайн дээрэмчин, Самурай гэх Нью –Йорк хотын 2 том бүжгийн бүлгэм хоорондоо тэмцэлдэнэ, Эсрэг талын Самурай бүлгэмийн ахлагч охин дүүгээ Далайн дээрэмчин бүлгэмд тэдний бүжгийн хөдөлгөөнүүдийг тагнуулж дэлхийн аваргын тэмцээн түрүүлэх санаатай оруулах боловч түүний дүү зорилгоо умартан Далайн дээрэмчин бүлгэмийн ахлагчтай хайр сэтгэлтэй болж цаашид ээдрээтэй асуудлууд үргэлжлэнэ.

Киноны нэгэн кадр дээр skateboard унан давхих залуус гудамжинд ил зарж байгаа өрөөстэй номууд дээр очин авч байгаа хэсэг бол их таалагдсан учир нь гаднаас нь хархад хэзээ ч ном уншихгүй байхдаа гэсэн байдалтай харагдах залуус интернет даяарчлагдсан энэ үед ном барин авч байгаа нь бусад орны үзэгч залууст бид ч гэсэн ном уншдаг юм шүү хэмээн хэлж буй мэт санагдсан.

Мөн Нью-Йорк хотын залуусын өдөр тутмын чөлөөт хувцаслалтыг хэрхэн хослуулж донжтой өмссөн байхыг эндээс тод томруун харж болохоор байв.

Харин тэр гэрлэн диод он хувцастай бүжиглэдэг хэсэг дажгүй харагдаж байсан усан дээр бүжиглэдэг хэсэг бол өмнөх ангийн гадаа бороонд бүжиглэдэгтэй адил санаа гишгэх тоолондоо ус үсчүүлээд л харин 3D гээр үзэхэд ч өөр хэрэг л дээ. Мөн Та бүжиглэж чадах уу тв шоунд оролцож байсан бүжигчдээс ч харагдаж байлаа.

Киноны Мoose, Camille хоёр эвлэрч байгаа хэсэг дээр хуучны 70-80оны, дээр үеийн дуун дээр бүжиглэдэг нь өвөрмөц бөгөөд Кард шилжихгүй дан зураглаачийн шийдлээр нэг дүрсээр салахгүй дагаж хийдэг музыклын өнгө аястай мэт оруулж өгсөн нь хэмнэл ихтэй кино н дунд бас хөөрхөн л юм билээ.

Киноны саундтрэкүүд бол хангалттай байлаа гэхээр байна. Цомог нь л гэхэд 36 траск. Flo Rida, David Guetta нарын хамтран дуулсан Club Can't Handle Me дуу нь тун дажгүй болсон нэлээд сонс ч байна. Харин нэг зүйл нь саяхан 5 сард нээлтээ хийсэн Англичууд буюу BBC гийн бүтээсэн Street dance хэмээх кино н дээр явдаг Madcon ны Beggin дуу Step up дээр ч бас явж байв. Street dance бол европ Step up бол америк хэв маягийг харуулсан гэсэн кинонууд байх гэж бодном.


Жүжигчдийн хувьд бол боломжийн санагдсан Бразил хоёр ихэр бүжигчид бол киноны хөгжилтэй инээдтэй хэсгүүдийг илэрхийлж байсан нь бас нэгэн чимэг болж байлаа.

Luke ийн дүрд тоглодог Rick Malambri бол чамгүй хэдэн кинонд тоглосон анх загвар өмсөгч байсан төдийгүй бидний өдөр тутамдаа өмсдөг Abercrombie брендийн сурталчилгааны зурагт орж байжээ.

Sharni Vinson буюу Natalie гийн дүрд тоглодог бүсгүй маань Сиднейд төрсөн бөгөөд миний мэдэхээр дэлгэцийн бүтээлээсээ илүүтэй тв цувралд нэлээн тоглодог юм шигээ.

Бидний танил Adam G. Sevani буюу энэ жил насанд хүрч байгаа Буржгар үст Moose маань 2-р анги дээрхээ бодвол том болжээ хэхэ.

Moose ийн найз охин Camille ийн дүрийг бүтээдэг Alyson Stoner энэ жил 17 той ч Голливудад нэлээд алдартай нэгэн. Kung Fu Magoo хүүхэлдэйн д дуу оруулсан юм билээ.

Step up 3 дээр нэг авууштай санагдсан нь 2 ч хүн хос мэргэжилтэй болж байна. Жишээ нь Moose цахилгааны инженерээр сурж байгаа мөртлөө давхар бүжигчин гэх мэргэжилтэй болмоор байна гэж сургуулийнхаа захирал дээр орно бас Luke бүжигчин мөртлөө Калифорни кино академид элсэж байгаа нь хүн заавал нэг ажил хийх албагүй давхар давхар сонирхлоо гээлгүй авч явахыг харуулсан мэт.

Зарим нэг жижиг алдаа мадаг мэт харагдсан зүйлс гэвэл. Хамтлаг нь бүжгээр тулалдах гээд байхад Moose ийн маш чухал шалгалт нь яг давхцаж таардаг кинон дээр шалгалт эхэлж байдаг бөгөөд мань эр ч бүжгийн тулаан дээрээ ам мөлтөс ирж амждаг тэгээд эцэст нь тэр шалгалт яасан нь учир бүтээлэг үлдсэн өгсийм үү эсвэл хаяад гараад ирсэн юм болов уу бүү мэд. Бас Нью-Йоркийн их сургуулиас Хятад хорооллын хороонд дугуйгаар тийм хурдан ирчихдэг. Мөн Luke Natalie хоёр зураг авдаг жижиг бүхээгт анх таардаг тэнд 3 удаа гэрэл анивчдаг тэр гэрэл анивчих тоолонд тэд эгц өөд өөдөөсөө харсан байдаг тэндээс гүйн гарахдаа гарсан зургаа авалгүй орхиод явдаг. /за дараа нь очиод авсан гэж бодий/ Luke тэй муудсаны дараагаар Natalie гэнэт тэр зургийг бариад харж сууна. 4-5 хэсэг зураг авахуулсан бүр хажуу тийшээ харснаар 2 ч зураг байх шиг. Уул нь кинон дээр 3 удаал авахуулсан даа. Мөн Luke Natalie-г дагуулан агааржуулалтын аварга том сэнсний хажууд ирэхэд нь Luke ирлээ гэсэн шиг яг дээр нь гарангуут шууд ажиллах жишээний. Энэ кинон дээр HP брендийг бас сурталчлаад амжваа. Luke ийн хэрэглэдэг бүхэл компьютер нь Desktop, laptop ч бай ‘HP’.

Эцэст нь киноны туслах дүрийн нэг залуугийн ярилцлагыг сонсож байнх нээ:
Бид энэхүү киногоороо залууст нэгэн мессежийг хүргэхийг зорьсон тэр юу бэ гэхээр Зорьсон зорилгоо хаялгүй тууштай тэмцэж амжилттанд хүрэх гэж байсан санагдана. Энэ кино бол үнэхээр дээрх залуугийн хэлсэнчлэн залууст бас нэгэн мессеж болж чадахаар кино байлаа.

1 Сэтгэгдэл:

joe said...

shan bichij tuslana bz