Posts

Showing posts from September, 2010

Ирээдүйн блог

Сая нэг Microsoft ийнхны хийсэн 2019 он буюу ирээдүйд цахим
салбар ямар байх талаар зөгнөсөн бичил танилцуулга киног үзлээ. Тэр кинон дээр
бүхий л зүйлс Touch технологид шилжсэн харагдана зүгээр цайгаа уунгаа ширээн дээрээ хэд хуруугаараа товшиход л хамаг ажлаа амжуулах жишээний. Гар хулгана гэж юм ор
мөргүй болсон байх юм.

Step up 3 - Review, Critic

Сайн байцгаана уу.

Step up 3 –ын талаар бичихийн өмнө хэдэн зүйл дурьдая гэж бодлоо.

Хүн болгон л үзсэн киноныхоо талаар чөлөөтэй санасан бодсоноо бичих нь зүйн хэрэг юу ч бичсэн болно доо. Гэхдээ кино шүүмж тал руу гаа гэвэл бас арай цэгцтэй дэс дараатай бичвэл дээр байх гэж үзэж байна. Мөн бичих гэж буй киногоо үзэхээс гадна давхар жүжигчид, кино баг гэх мэт зүйлсүүдийг тодорхой хэмжээгээр судалбал сайн хэрэг. Саяхан зарласан Кино шүүмжийн уралдаанд ирүүлсэн хүмүүсийн review харлаа. Үүнээс үүдэн Кино шүүмж бичих талаар өөрийн зарим бодлоо хуваалцая.