Posts

Showing posts from July, 2010

EARTH - Хэдхэн хоромын дотор Дэлхийн өнцөг булан бүрт..........

Сайн байцгаана уу. Би бээр хэдэн 7 хоногын турш BBC болон Discovery сувгуудын гайхалтай баримтат 10 гаруй цуврал нийтдээ 400 гаруй минутын кинонуудын үзвээ. Тэгээд тэдгээрээс бас олон хоног ноцолдож байж өөрт гоё санагдсан хамгийн үзэсгэлэнтэй байгальтай хэсгүүдийг ялгаж cut хийж авав. Хэд хоног сууж байгаад нийтдээ 400 гаруй минут матералыг өөрийнхөөрөө янзалж хөгжмийн хэмнэлд нь тохируулж эвлүүлж мантожлаад, 14 мин болгов.
Тэгэхээр дараах видеоноос та Дэлхийн өнцөг булан бүрт орших гайхамшигтай сайхан байгалийг тольдон харах болно. Гүн цэнхэр далай тэнгисийн ёроол, Цавчим өндөр хад уулс, өргөн уудам газар нутаг, ер бусын гайхалтай ургамал ногоо, өглөө үдшийн нүд алдам дүрслэл, хэзээ ч харж байгаагүй гайхалтай үзэгдэлүүд, шөнийн тэнгэр оддын зураглалтай хэсгээс дэлхий эргэж байгаа нь мэдэгдхүйц дүрс мөн тэнгэрийн заадас, зэрэг олон сайхан зүйлсийг ердөө 14 минутын дотор харах болно. Бидний анзаардаггүй байсан байгалийн яруу тансаг, уран гоо, гайхамшигийг багахан ч атугай танин мэдэрч…

Өглөө,видео- үзээрэй гэж хэлмээр байна.

Хөдөө гадаа явж байхдаа миний сонсдог дууны листэнд нэгэн өгүүллэг байнга байдаг юм. Тэр өгүүллэгийг Өглөө эрт боссон үедээ сонсход яг сайхан таардаг мөн тэр өдрийн эхлэл тааламжтай болдог мэт санагдана. Хэд хоног энүүгээр тэрүүгээр явж байхдаа хийсэн зарим байгалийн зураглалаасаа авч өнөөх сонсох дуртай өгүүллэг дээрээ дүрстэй болгон эвлүүлээд ачисан нь энэ бөлгөө. 2-хон минут гаргаад сонсоол үз.

Яруу сэтгэгч сониноос эрхлэн гаргасан "Мөнхийн тэмүүлэл" цомгоос "ӨГЛӨӨ" , Зураглаач, Эвлүүлэгч Эрдэнэбаатар

All rights reserved © 2010 Self development blog.

Аз жаргалтай амьдрал гэж үгүй харин аз жаргалтай хором мөчүүд гэж бий.

Хүний хөл хөдөлгөөн болсон нэгэн цайны газар, өдрийн цайгаа уухаар захиалгаа хүлээсхийн ширээ тогшин намхан шар залуу жуумалзан сууна. Зөөгч ирж хариут мөнгийг нь өгөхөд тэр дунд нэг үмгэгдэж муухай болсон 1000 төгрөгийг хараад дурамжхан авав.