Сэтгэлийн чавхдас хөдөлгөх сонгодог хөгжим оршивой

Анх сургуульд орсон цагаасаа л эхлэн Сонгодог хөгжмийн аялгуу сайхан өнгө аязанд татагдан хүүхэд ахуй цагаа хөөрөн дүүлэх эрх чөлөөт даль жигүүртэн адил гэгээн оюун мэдрэмжээр өөрийгөө уяруулж явсан нь сайхан байлаа. Сонгодог бүтээлийн цуглуулгын минь үдийг тавьж өгсөн анхны хоёр цомог одоо ч миний хосгүй үнэт өв эрдэнэ минь болсоор байна. Дэлхийн алдарч зохиолчдын шилдгийн шилдэг түүвэр энэ 2 цомгийг харь холын орноос худалдаж авчирч өгсөн ахдаа одоо ч баярлаж явдаг шүү.


Эхний бүхэн мартагдашгүй дурсамж болон хүмүүн бидэнд үлддэг билээ. Таниас гарах эгшиг чавхдас бүхэн өрөөл бусдад өгөх билэг оюуны гайхамшиг билээ. Энд би бүтээл зохиолч хоёрыг дурдах аваас мөддөө дуусах үгүй билээ. Тиймээс та бүхнийг зүгээр л өөр өөрийнхөөрөө энэ бүхнийг мэдрээсэй гэж хүссэн юм. Сэтгэлийн чавхдасыг хөдөлгөж чадах хөг оюуны агуу их сонгодог бүтээлийг та бүхэн чин сэтгэлээсээ сонсож сонор юугаан мялаах аваас, Хүмүүн болж хорвоод биелсэн ахархан богино хугацаандаа сэтгэлийн цэнгэлийг багахан ч атугай эдлээч хэмээн хэлэе ээ. Гагцхүү та амар амгалангийн хязгааргүй их далайд умбаад нэг гарч ирж болохгүй гэжүү, Амьдралын ээдрээ нугачаанд түүртэж уур хилэнгээ савсуулан бухимдах явдал хэн нэгэнд гаралгүй л яахав. Үүний үр дүнд та үрчлээс нэгийг нэмэх буй заа. Та өөртөө цаг зав гарган хүн төрөлхтний түүхийн үнэт өв болсон бүтээлүүдээс сонсож нэг үзээрэй, Гэртээ ганцаараа ч юм уу хүнгүй дуу чимээгүй намуун дөлгөөхөн тайван орчинд та нэг сайхан сонгодог бүтээлийг тавиад нүдээ аниад зүрх сэтгэлээ оюун бодлоосоо чөлөөлж чин сэтгэлээсээ хязгааргүй гүн огторгуйд дүүлэн нис ч буй аль эсвэл гүнийн гүн цэнхэр далайн ёроолд умбаж байна хэмээн төсөөлж агуу их сонгодог бүтээлийн өөрийнхөө нэг мэдрээд үзээрэй, ингэж та ертөнцөөс хааяа ч болов тасарч оюун бодлоосоо хором ч атугай холдож зүрх сэтгэлийн баяр баясал хүмүүн болж төрсөн энэ л бие мах бодь хязгааргүйн уудамд аваачиж баяр баяслын дээдээр цалгин гэрэл гэгээг өөртөө шингээгээрэй. Бид хошин шог, элдэв тоглолт үзвэр зөндөө л үздэг, эдгээр үзвэр дотроо хааяа ч гэсэн симфони найрал хөгжим, морин хуурын чуулга зэрэг чихний чимэг болсон аялгуу сайхан концерт тоглолтын нэг багтааж оруулах аваас сэтгэл оюундаа барьж буй таны бэлэг энэ билээ. Та дараах бүтээлийг нэг сонсож болгоонуу, Үнэхээр гайхамшигтай.





Э.Чойдог – Монголын сайхан орон







Саяхандаа дотны нэгэн анд Parichayaka хэмээх австри-т төрж өссөн одоо нью-йоркод уран бүтээлээ туурвиж буй залуугаас шуудан ирж билээ тэрээр миний дарсан фото зургийг саяхан гаргасан REST NOT нэртэй single дээрээ cover болгон оруулсанаа мэдэгдлээ, энэ миний хуьд сайхан мэдээ байсан. Тэр нийтлэл дээрээ ингэж бичсэн байв “Photograph was taken by a friend from Mongolia, Erdenebataar, and shows runners carryingthe World Harmony Torch through the vast grasslands of that beautiful country.” гэсэн байлаа.


Parichayaka Монголд 2007 онд ирж байсан бөгөөд W.H.R баримтат кинон дээр soundtrack дээр нь тусалж хамтран ажиллаж байсан билээ. Надад албан ёсны зохиолчтой нь харилцаж мөн киноны sound болгож ашиглах юу ч байгаагүй бөгөөд ямар ч хамаагүй дурын хөгжим аваад оруулж болохгүй байсан бөгөөд энэ зохиогчийн эрхийн асуулдалд унах аюултай байсан болохоор хөгжмийн зохиолч олдлоо гэхэд багагүй өртөг гарах нь ойлгомжтой байсан тэр үед тусалж дэмжиж ажилласан Parichayaka – даа талархаж явдгиймаа.


Түүний бүтээлээс Монголын 650 гэсэн кинонд дээр гол дүрийн охины гуниглаж байдаг хэсэг дээр
хэдэн хором ашигласанийг нь үзэж байхдаа, Монголчууд зохиогчийн эрхийн асуудалд хайхрамжгүй ханддагийн жишээ нь энэ байна даа гэж бодож билээ. Мэдээж тэд
Parichayakaгаас зөвшөөрөл аваагүй.


Соёлт энэ нийгэмд сонгодог хөгжим байхгүйгээр төсөөлхөд бэрхээ. Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэж эхлэх цагаас нь сонгодог хөгжим сонсгож байвал тэр хүүхэд уян зөөлөн гоо сайхны мэдрэмжтэй хүн болон төлөвшдөгийг эрдэмтэд баталжээ. Брамс, Моцарт, Штраус зэрэг агуу хүмүүсийн гайхалтай хөг аялгууг сонсгож байх нь хүүхдийн гэнэ томоогүй сэвтэж булингартаагүй сэтгэлд нь хоногшиж мөрөөдлийн алтан харгуй руу тэмүүлэх шиг болно. Монголч бай Дэлхийн ч бай Сонгодог уран бүтээл бол хэзээд байх хүмүүний үнэт өв билээ. Та бүхэн сонороо нэг сонгодог бүтээлээр мялаахаа
мартуузай.




Сэтгэлийн чавхдасаа татсан – Эрдэнэбаатар

1 Сэтгэгдэл:

Gansukh B said...

Ай сонгодог, ардын хөгжим. Дурлаж сонсохгүй байхын аргагүй мөнхийн урлаг юм даа :)

Хоёр хүн "түр тар хийгээд" хоорондоо гар далайх болбол багадаа сонгодог хөгжимд ойр байсан нь түрүүлж гараа буулгах "хүчтэй" байдаг гэнэ лээ.