Posts

Showing posts from March, 2010

Бид Сансарт нахив.

Image
Он тоолол өнгөрч солигдсоор 2011 хэдийнээ гарсан байлаа. Улс төрийн томчуул талцан хуралдаж байж нэгэн шийдвэрт хүрчээ. Тэр хурлаас гарсан тогтоолын дагуу бүхий л зүйлсийг шуурхай бэлдэж эхэллээ. Эхний ээлжид 100 мянга гаруй хүмүүсийн материал цуглав.

Making Movie: Transformers: Revenge of the Fallen

Image
http://movieclub.blog.gogo.mn/ би гишүүн/HERO/ учир нийтлэл бичих ёстой юм. Тэнд бичсэн нийтлэлээ одоо энд оруулж байна. .

Орон орны хүмүүсийн характер

HELLO. За тэгэхлээр харь орон, хилийн чанадын нөхдүүдтэй хаана ч юм хэзээ ч юм бүү мэд тааралдаад байдгийм. Мэдээж тухайн орныг ганц хоёр хүнтэй нь уулзаад төсөөлөх нь төөрөгдөл билээ. Унага нь шийр алаг бол эх нь хээр алаг гэгчээр бас ч оргүй хоосон биш учраас, хаа газар тааралдаж хэдэн үгс солилцож байсан нөхдүүдийн надад үлдсэн сэтгэгдлийг түүгээр дамжуулан тухайн орны хүмүүсийн зан чанарыг өөрийнхөө бодсон бодлоор илэрхийлэхийг оролдъё, Бидний цөөхөн Монголчуудыг гаднахын бас юу юу гэж бичээд явж байгаа боллоо. Зарим нэгийг нь олж уншихад бас харамсалтай санагдаж байсан, энэ бичлэгээрээ бас би хариу барьчихна.

Өөрийгөө ялахуй.

Сэрүүн салхи сэвэлзэн намар цаг иржээ. Харуй бүрий нөмрөн айсуй. Нэгэн хүн аажуухан гүйн ойртоно. Түүний хөлийн аясаар шар навчис ийш тийш хуйлран хийснэ. Тэр гүйж буй хүний өмнөөс телевизийн зураглаач камераа шагайна хажууд нь хөтлөгч микрофоноо барин ийнхүү тайлбараа хийнэ: Сайн байцгаан уу Эрхэм хүндэт үзэгчдээ, бид яг одоо 24 цагийн хэт холын зайн "Өөрийгөө Ялах" нэртэй гүйлтийн тэмцээн дээрээс сурвалжилж байна, Энэхүү тэмцээнд гүйлт сонирхогч болон мэргэжлийн тамирчид нийлсэн 50 гаруй хүн оролцож байна, одоо үдшийн 21:00 цаг болж байна, яг 24 цагийн дараа тамирчид маань бариандаа орох болно, гэж ярих хөтлөгчийн хажуугаар өнөөх хүн гүйсээр замаа даган цааш одов.

Эргэлзээ Чамаас л боллоо.

Хорвоо дэлхий нойрсож, түнэр харанхуй ноёлсон цагаар хүмүүний элдэв ааш зан чанарууд хуран цугларч ийн хөөрөлдөв. Шохоорхол хамгийн түрүүнд байж ядан ийн өгүүлрүүн: өнөөдөр би нэгэн дур булаам бүсгүйг олж харсан түүнд маш ихээр татагдаж байсан даанч Сандрагч зан хажууд зүгээр байгалгахгүй бухимдуулсан дараа нь Мунхаг санаа тэр чинь нөхөртэй байвал яах уу гээд элдэв үг хэлээр ам хэлээ билүүдээд зүгээр байлгасангүй харин Эр зориг л намайг дэмжиж очиж танилцахыг зөвлөсөн тэгтэл харин энэ муу Эргэлзээ зан одоо яах бол гэж будилуулж, тэгээд харсаар байгаад явуулчихсан гээд Шохоорхол бусдыгаа муулж гарав гэнэ.

Сэтгэлийн чавхдас хөдөлгөх сонгодог хөгжим оршивой

Image
Анх сургуульд орсон цагаасаа л эхлэн Сонгодог хөгжмийн аялгуу сайхан өнгө аязанд татагдан хүүхэд ахуй цагаа хөөрөн дүүлэх эрх чөлөөт даль жигүүртэн адил гэгээн оюун мэдрэмжээр өөрийгөө уяруулж явсан нь сайхан байлаа. Сонгодог бүтээлийн цуглуулгын минь үдийг тавьж өгсөн анхны хоёр цомог одоо ч миний хосгүй үнэт өв эрдэнэ минь болсоор байна. Дэлхийн алдарч зохиолчдын шилдгийн шилдэг түүвэр энэ 2 цомгийг харь холын орноос худалдаж авчирч өгсөн ахдаа одоо ч баярлаж явдаг шүү.

Хан Хөвгүүний дууль оршвой

Даамай танхил Баатар нь
Дулимаг цөөн үгээ сийрүүлэн
Өнө эртний цагт болсон
Өр зүрхний нэгэн дуулийг өчье.