Аялгуу сайхан Монгол хэлээрээ хэдэн мөр таталюу

За сүүлийн үед Монгол хэл байхгүй боллоо гээд их яригдаж байна. Нэг ч гадаад үг хэрэглэхгүй ярина ч гэвэл худлаа болох байх. 10 үг ярихад 2 нь Монгол үг байна гэж байхийм хүмүүс.Тиймээс би дараах тестийг Аялгуу сайхан Монгол хэлнээ өөрийн үгээр буулгая аа.

Орчин цагийн хэллэг :

Нэгэн залуу Өглөө босоод палькон дээрээ гарч нэг хоёр штанк өргөж дараа нь банны өрөө орж крантаа эргүүлж нүүрээ угаачхаад

Байби ойл нүүрэндээ нялаад телевиз асаах зуураа "UBS" ийн "ТВ зоне" сэтгүүлийг нэг гарчиглачхаад, сендвич печинд хийж халааж идчихээд пальтогоо нөмрөөд лифтээр бууж, подъезоор гараад автобусанд сууж, кондукторт мөнгөө өгөөд буудал дээрээ буугаад асфальтан замаар алхаж офисдоо орж ирээд, компюьтерээ асааж имайлее шалгаад мартин, эдвэрттай мессэнжирээр чатлаад гарч ситинет орж интернетийн төлбөрөө төлж дараа нь супермаркетаар шоппинг хийгээд мр3 сонсож Hifi орж сд худалдаж аваад ресторан орж пицца захиалаад, найзын ланд-нд суугаад паб-д орж стрессээ тайлж, кайф аваад, караокед дуу дуулаад шөнө дунд гэртээ орж ирвээ.

Аялгуу сайхан Монгол хэлээр:

Авхаалжтай залуу эр мандах нарнаар мэлмий юугаан нээж давхар барилгын тавцан дээр мацан гараад, хүдэр төмрийг хэдэнтээ эргүүлж хүчний дасгал хийв. Ариун цэврийн өргөөнд саатан мөнгөн цоргоос чандмань эрдэнийг урсгаж зүс царай юугаан ариусгав. Гоо үзэмжийн тос хэрэглэж зовхи өдөө болоод, мэдээ дамжуулах цэнхэр дэлгэцээ асаах зуураа Улсын нийслэлтэйгээ адил алдартай байгууллагын эрхэлж гаргасан нэвтрүүлэх бүс сэтгүүлийг тольдоно. Хэлбэртэй гуриланд ороосон мах, ногоог халаагч зууханд хэдэн хором дулаацуулсны эцэст тамшаалж нэг зоог барив. Үслэг эдлэлээ лагшин юундаа тааруулан өмсөөд цахилгаан шатаар доош бууж хонгил нүхээр гарч олон нийтийн унаанд суугаад тасалбар таслагчид төгрөг юугаан гардуулж өртөө буудал дээрээ бууж хатуу хайрга замаар алхалж Албан тасалгаандаа морилжээ. Цахим дэлгэцээ нээж цахим шуудангаа эмхэлж далайн чанадын андуудтайгаа цахим зурвас солилцож гадагш гаран цахим үйлчилгээ үзүүлэгч албанд данс тооцоогоо тушаагаад, дэлгүүр хоршоо хэсэнгээ шахсан дуу сонсож, соронзон бичлэгийн дэлгүүр орж, дундаа нүхтэй дугараг хуурцаг худалдан авчээ. Зоогийн газар очиод бяслаг улаан лоольтой бөөрөнхий гурилан амттаныг захиалжээ. Андын унаж давхидаг арлын орноос орж ирсэн том хар тэргэнд нь суугаад зугаа цэнгээний газар ирж алжаал юугаан тайлж мансуурал аваад түмэн дууны өргөөнд орж цээл хоолойгоор шуранхайлав. Ингээд үдшийн бүрий болсон хойно өргөө гэртээ сая л нэг юм заларчээ.

Нэг ч гадаад үг оруулахгүй бичнэ гэвэл ингэж бичих юм уу даа, одоо ингэж ярилцана ч гэвэл шоолоод эсвэл буруу солгой хэлээд ер нь хэцүү юм байна даа. Үндэсний эмгэнэл болоод байгаа гэхээр Монгол хэл минь яана даа.

Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай хэлсэн нь: "Эх орныхоо нийслэлд алхаж явахад дундад зууны үеийн арабт явж байгаа юм шиг л ханз, араб гээд гадаад хаяг үргэлжилсээр хэмээн өгүүлсэн нь нэгэнтээ бий.

Эх хэлээ сангалзсан - Эрдэнэбаатар

5 Сэтгэгдэл:

Юки said...

Өө зөв, зүйтэй. Ингээд яриад л явах хэрэгтэй. Эх хэлээ хамгаалья. Хайрлая.

cacharel said...

Эх хэлээ хамгаалья. Хайрлая. :D

Хөөрхөн бичжээ. Жаахан үг үсгийн алдаатай үгээ цөөлчихвөл ч.

Baatarscc said...

Юки: хайрлая аа
cacharel: хамгаалая аа.
Тэмүүлэн: Харин тиймээ энэ тал би анхаарнаа, их үг үсгийн алдаатай бичдэг нөхөр би чинь.

Jargal said...

Маш гоё бичлэг байна. Баярлалаа.