Posts

Showing posts from February, 2010

Голливуудынхан Улаанбаатараар зорчсон нь.

Харуй бүрий болсон нэгэн өвлийн час хийсэн орой байлаа. Гэнэт олны шуугилдах чимээ анир газар аван улам тод сонсогдоно. Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр Airbus А380 онгоц газардаж байна. Энэ онгоцоор Голливудын алдарт одууд тэр тусмаа бидний сайн мэдэх киноны баатрууд ирцгээж байлаа. Өөрсдийн кинон дээрээс л хардаг байсан алдарт одуудыг өөрийн нүдээр харах гэж маш олон Монголчууд Чингис хаан нисэх буудал дээр бужигналдаж байлаа.

Аялгуу сайхан Монгол хэлээрээ хэдэн мөр таталюу

За сүүлийн үед Монгол хэл байхгүй боллоо гээд их яригдаж байна. Нэг ч гадаад үг хэрэглэхгүй ярина ч гэвэл худлаа болох байх. 10 үг ярихад 2 нь Монгол үг байна гэж байхийм хүмүүс.Тиймээс би дараах тестийг Аялгуу сайхан Монгол хэлнээ өөрийн үгээр буулгая аа.Орчин цагийн хэллэг :Нэгэн залуу Өглөө босоод палькон дээрээ гарч нэг хоёр штанк өргөж дараа нь банны өрөө орж крантаа эргүүлж нүүрээ угаачхаад

Живж үхэхгүйн тулд 4 мөч жинхэнээсээ махimun хэмжээнд ажилхийм.

Байр саванд юүлцэн их ус буюу Бассейн гэж ч умбах ордны /өвөр Монголоор/ талаар үргэлжилсэн үгээр бичиг үсэг тайлийл даа: Монгол хүн гэдэг чинь усанд хаясан чулуу гэдгээ, Хурмастаас буулгасан хур болгоны дараа байн байн батлаад байхын, Бас дотогшоо гадагшаа гүйгээд нүд бүлтэрч, нүүр суусан гэх соёлын шоконд орсноо гайхах, нүүдэлчин ардын хойч үеийн тасархай хээгүй Монгол зантай залуус, үүнээс цааш газар үгүй гэж бодсон хөрсний ирмэг дээр ганцаараа гиюүрч суухдаа, бор, шар, хар олон янзын эрээн мираан нөхдүүдийг атаархлын харцаар ширтэх зуураа, хувин дотор хуванцар тоглоом хөвүүлж тавьсан аятай хоёр тийшээ ганц нэг удаа нохой шиг самарч нус цэрээ гоожуулсаар бэлхүүснээс доош усруу зүглэх зүрх хүрэхгүй шорвог усыг гүзээнийхээ хирээр залгилж байх нь нэг биш нэжгээд нөхдүүдэд тохиолдож байсан бодит үнэн билээ.

Өвөл цагийн зураглал.

Хэдэн найзуудтайгаа өнгөрсөн өвөл Хандгайт гарч гулгах санаатай явсийм. Манайхан ч гулгаад л би үүргэвчээ нээтэл камер маань байж байдаг байгаа. Уул нь гэртээ орхиод гарна гэж бодож байсийм хөдөө гадаа хүйтэнд эвдчинэ гээд авч явах бодолгүй байсан юм. Нэгэн аваад ирсэн хойно уул өөд өгсөж хэдэн минут зураглал хийвээ. Тэгсэн их хүйтэн бүр даараад гар салганаад камераа ч олигтой барь чададгүй. Тэгж тэгж нэг гараараа нэг барьж камерны хөлөнд нэг хийж дүрсээ бичив. тэгээд сүүлд нь бичсэн он сараа буруу бичсэн байлаа. 2008 биш 2009.01.10 гэж байх ёстой юм. Ком-оо ухаж байгаад John Williams нэг аяз таархаар нь sound болгоод таьчихав. Энэ сонирхогчийн шууд hard-д бичдэг камер болохоор аягүй чанар муутай. Гэлээ ч энэ бичлэгийг сая санаад тавимаар санагдаад тавилаа.

зураглаач - Эрдэнэбаатар