Зохион байгуулалт /тэмцээний талаар мөн ажилтнууд/


Ер нь бол япончууд аливаа зүйлд нухацтай урьдаас ханддаг нь ажил хэрэг

нь амжилттай эрсдэл багатай мөн
бүтээмж өндөртэй байдагтай холбоотой байх.

Энд явж байгаа 2 хүний арай намхандуу эр бол японы HERO диск компаны ерөнхий захирал KOZO SHIMBO бөгөөд энэ тэмцээнийг спонсорлож мөн маш өндөр түвшинд зохион байгуулсан надад хэд хэдэн гольфын холбогдолтой цамц, цув энгэрийн тэмдэг өгч байсан төдийгүй ажилчид дундаа ороод л энгийн ажилчин шиг адилхан ажиллана даа бас сайн захирал шүү ажилтанууд нь даргадаа ам сайтай байдаг нь аргагүй ээ Энд түүний бөмбөрийн гайхамшигыг үзүүлж буй зураг хи хи хи.
дараах хүн бол ATSUHITO KAWASAKI гэх японы диск гольфын холбооны нарийн бичгийн дарга
гэж сонссон энэ ах надад их тусалсан даа энгийн сайхан даруу хүн билээ. Ихэнх тамирчид арга техникээ нуусан хаасан хэлж өгөх дургүй байхад энэ ах л Бэлтгэл дээр намайг дагуулж явж нилээдгүй зүйлийг зааж өгч байсанд нь талархаж байдаг.

Энд зогсож байгаа улбар ша
р машин бол тэмцээний зохион байгуулж газарт бүхий л эд хогшил тоног төхөөрөмж болон хамаг л юмыг нь зөөнө дөө 3 талаасаа онгойдог ардаа камертай ачаа дээш доош буулгадаг лифтэй сайн тоноглогдсон ачааны машин байна лээ. Харин энэ улбар шар цамцтай зогсож буй сахилгагүй эр бол TAKAYUKI IWASAKI гэдэг бөгөөд энэ тэрэгний жолооч доо кабиндаа дуугаа чангалж байгаад л давхиж өгнө дөө.

За энэ ногоон цувтай хуруугаараа зааж байгаа залуу бол HIROKI TAKAHASHI гэдэг бөгөөд миний диск гольфын багш гэхэд тохирох байх хамгийн завгүй байдаг нөхөрдөө 15 жил дисктэй нөхөрлөсөн гэж байгаа. Анх би энэ нөхөрийн видео хичээлийг үзэж диск хэрхэн шидэх талаар бага зэрэг мэдлэгтэй болж билээ харин дараа нь өөрийн биерээрээ надад зааж сургаж билээ түүнд би талархаж явдаг шүү.
Хазууд нь байгаа Америк нөхрийг JON AHART гэдэг бөгөөд хүн хүн загнаад л явж байна Хирогийн АНУ-д салбар хариуцсан гэж дуулдсан тэгээд бас би японд 3 жил болсон гээд л байсан мөртлөө японоор аймаар муу ярьдаг хи хи хи .

Энэ залууг MASARU TAKADA гэдэг бөгөөд Надад байхгүй байсан хэргэсэлээ зээлдэж мөн ч их тус болсон анд нөхөрдөө хийдэг ажил нь координатор мөн хэд хэдэн удаа миний диск шидэж байгаа зургийг авч тус болж билээ. Яриа хөөрөөтэй дажгүй залуу шүү.
Тэмцээний үеэр Нохойтой үзүүлэх тоглолт болж байв дискны хойноос л нүдээ салгалгүй алдалгүй сайн барьж авдаг энэ нохойнуудыг яаж сургасан байнаа. зурган дээр цаана микрофон байриад зогсож байгаа эгч л сургасан даа /хүнээс сонссон/.

Эцэст нь хэлэхэд хэвлэл мэдээлэллийхэн бас сайн ажилжээ эд нар л хаана юу болснийг мэдээлж мөн түүх болгон/DVD/ хадгалж байгаа юм даа. Нөхдүүдийн техник хэрэгсэлийг бол ярилтгүй OK шүү дээ. За за зарим нэг санаж байсан ганц хоёр зүйлээ чадлынхаа хирээр үг үсгийн алдаатайхан шиг сийрүүллээ.

дискчин-
Эрдэнэбаатар

0 Сэтгэгдэл: