"Диск" энэ бол хамгийн гол хэрэгсэл



Диск үүнийг 100 гаруй метр агаарт нисгэх хол явуулах гэдэг бол амаргүй зүйл. Ерөнхийдөө холын дундын ойрын гэсэн 3 төрлийнх байна. Жишээ нь 120 м зайд байгаа сагсанд дискээ оруулахын тулд

эхлээд холын дискээ шидэж ойртож очоод ойрынхоо
дискээ шидэх гэх мэт. Намайг Японд байхад хамгийн холдоо гэхэд нэг америк нөхөр 170м сийхгүй шидэчхэж билээ.
Диск бас үнэтэй. Бэлтгэл дээр диск/Монголчууд голдуу таваг гэж ярих нь элбэг/ шидэж байгаад маш гүн ангалруу явуулчхаж билээ их харамсаж байсан даа дөнгөж шинээр аваад байсан юм. Одоо тэндээ хэвтэж байгаа байхдаа. Ер техниктэй зөв сайн шидэхгүй бол таваг алга болох нь маш амархан тэмцээн дээр олон хүн тавагаа алга болгож байсан даа. Сайн тал нь таваг олсон хүн авчираад л өгчихөнө учир нь бараг хүн бүгд нэр улсаа арилхааргүй сайн бичсэн байдаг. фризбиг бодвол арай жижиг. Нэг сайхан таваг шидэх ч сайхан шүү.

0 Сэтгэгдэл: