On the road and traveling that’s when people are at their most creative

We all have interest and passions for a reason it’s your inner voice telling you what you should be doing with your life. If you’re not pursuing your interest in life. You’re not realizing who you really are, and as a result you’re not going to be as happy as you can be.

Амьдрал бол бэлэг /Life is Beautiful + gift/


Өмнөд Солонгос улсын Пусан хотын Гвангали эргийн амралт дээр DJIOSMO төхөөрөмж ашиглан хийсэн бичлэг.
Дэвсгэр шүлэг нь бас гоё шүү. Сонсоорой 

Mongolia Tourism


Video promoted by CBG
Video Footage: Various studio's .....
Video Editing: Erdenebaatar.G 
Music: Solongo.G Khusugtun DJ Henza DJ Gana

My use of the content meets the legal requirements for fair use or fair dealing under applicable copyright laws.
This video is fair use under U.S. copyright law because it is noncommercial and transformative in nature, uses no more of the original than necessary, and has no negative effect on the market for the original work.

Мөрөөдөлдөө хариуцлагатай бай айн !!!

Хүмүүс үргэлж л "миний санаа гайхалтай, гэхдээ хөрөнгө оруулагчид үүнийг хараагүй", "би маш сайн бүтээгдэхүүн гаргасан, гэхдээ зах зээл муу учраас борлуулалтгүй байна", "Сайн ажилтан олдохгүй байна, манай ажилтнууд тааруухан байна" гэдэг. Хэрэв чи мөрөөдөлтэй бол үүнийгээ биелүүлэх нь чиний хариуцлага. Мэдээж сайн ажилтан олдохгүй байж болно, Зах зээл муу байж болно, хэн ч чамд хөрөнгө оруулахгүй байж болно, хэн ч чиний барааг авахгүй байж болно гэхдээ энэ чиний л, өөрийн тань л буруу байх болно. Чи мөрөөдөж, бас бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөрөөдөл нь биелээгүй бол хэн нэгнийг буруутгах нь утгагүй. Тиймээс өөрийнхөө мөрөөдөлдөө хариуцлагатай бай. Болж бүтэхгүй байгаа зүйлийн хариулт өөр хэн нэгэнд байж л байдаг.

Paul McCartney's 'My Valentine'

Бараг гурван жилийн өмнө байхаа манай нэг танил дүү маань найз залуугаа гомдоочихсон яахуу гээд тусламж эрлээ. Бид ярилцаж байгаад түүний найз залуугын дуртай дууг нь клипнээс яг ижил хуулж хийхээр шийдэв. Мэдээж тэр дүү маань өөрөө клипэнд нь тоглосон. За тэгээд Валентины өдрөөр бүсгүй маань найз залуудаа өнөөх видеогоо үзүүлж, тэд ч эвлэрч амар сайхандаа жаргасан юм.
 

Summer time with Gopro


Өнгөрсөн зун амралтаараа хийсэн бичлэгийн эвлүүлэг












Чиний даруухан зан

Audio spectrum хийж үзэв

Бороонд зогсох ...














Сэтгэлд хурсан бүхнээ уудалж хэлж чадахгүй ч
бусдын нүдэнд хуурамч баг зүүн амьдарч ирсэн
Ганцаардсан сэтгэлээ барьж дийлэлгүй
бороотой шөнөөр чамайг тэвэрч зогссон

Хөндий барилгаар дүүрсэн нүсэр энэ хотод
хаашаа ч харсан хэн хүнгүй яаран алхана.
Чи минь буруугүй, хамаг бүхний буруутан нь
яарсан сэтгэлээ барьж дийлээгүй миний л буруу
Бороон дуслууд дунд чиний минь төрх бүдгэрсээр
бахардан байж чинийхээ араас яаран хурдална.

Шаагин орох бороон дусалд
Шалба норсон ч хамаа алга
Шалбааган дунд чиний минь төрх замрхан одно.
Тэнгэрт наран мандахаас урьтан
Чиний араас яаран гүйнэ
"Битгий яваач, битгий яваач" гэж хэлхийг хүснэ.

Хагацан одсон биднийг хараад
Харуусан уйлах энэ тэнгэрийг
Аргадан тайтгаруулах тэнхэл одоо надад алга
Сэтгэлийн минь гүнд тэр л хэвээрэй үлдэн
Зүрхийг минь шархлуулах чи надад хэрэггүй.

Асгарах борооны дуслууд дунд чи минь зогсоод
Үзэсгэлэнт нүдээрэй өөдөөс минь ширтэнэ.
Шаагин орох бороон дусалд
Шалба норсон ч хамаа алга
Амандаа дуу аялан чиний араас алхана
Ахиад ирэхгүй гэдгийг чинь хэнээс ч илүү мэдэх атлаа
Анх муудалцсан тэр нэгэн шөнө адил
"Битгий яваач, битгий яваач" гэж хэлэхийг хүснэ.

Урьдын бүхний дурсахгүй гэсэндээ
Урсах борооноос зугтаж явсаар
Чиний минь хотоос бараан үүлс нүүн оджээ
Өнөөдрийн бодлууд маргааш ч үргэлжилсээр
Өөрөөсөө чамайг мартуулж үл чадна.

Чи минь одоо ч урьдынх шигээ
Асгарах бороон дунд шүхэргүй алхана.
Шаагин орох бороон дусалд
Шалба норсон ч хамаа алга
Шалбааган дунд чиний минь төрх замрхан одно
Тэнгэрт наран мандахаас урьтан
Чиний араас яаран гүйнэ
"Битгий яваач, битгий яваач" гэж хэлхийг хүснэ.

Шаагин орох бороон дусалд
Шалба норсон ч хамаа алга
Амандаа дуу аялан чиний араас алхана
Ахиад ирэхгүй гэдгийг чинь хэнээс ч илүү мэдэх атлаа
Анх муудалцсан тэр нэгэн шөнө адил
"Битгий яваач, битгий яваач" гэж хэлэхийг хүснэ.


Зүгээр сонирхон хоолойгоороо уншиж үзэж байсан зүйлээс. . .



 Хааяа юм уншмаар санагдаад тэгээд soundcloud дээр ачдаг юм. Голцуухан үлгэр л уншиж байжээ












Намар



Сайхан хайр байдаг юм.



Хааны шинэ хувцас



 Японд нэгэн удаа. . .




Шорвог Кофе



Торомгоо Дагина



Сэгс цагаан Богд



Мод

Гүйцэтгэх захирал хэмээх энэхүү ажлын гол утга учир юунд оршино бэ?



Гүйцэтгэх захирал байна гэдэг үнэхээр төвөгтэй ажил шүү. Шилдэгийн шилдэг, Зэрлэг, Ууртай, Хөгжилтэй, Эгдүүцмээр, Галзуу, Сэтгэл хөдөлгөм, Мөнхийн хөдөлгөөн, Өгөх ба авах, Шөнө хүртэл үргэлжлэх уулзалтууд, Ажилчидтайгаа маргах, Гайхалтай нөхөрлөл, Сайн пиво, Тэмдэглэлт үйл явдалуул, Хөлбөмбөг ба гүйлтийн талбайнууд, Дээд удирдллагууддаа шалдаа буутал загнуулах, Жинхэнэ тоглоомын том шийдвэрүүд, хямрал ба дарамт шахалт, Асар их хэлбэлзэл, Байнгын утасны дуудлага, Ялагдал, Ялалтын их баяр, Ялагдсанаас болж сэтгэл шаналах гээд л ... байж болох бүх төрлийн бодол санаа толгойд орж ирнэ гээд боддоо.
Гэхдээ сайхан ажил гэж хэлж болно. 

Мэдээж бусад ажил мэргэжлийн адил гүйцэтгэх захирлын албан тушаал ч гэсэн өөрийн давуу болон сул талуудыг агуулж байдаг. Гэхдээ давуу тал нь сул талуудаасаа илүү олон байдаг. Их олон ажлын цагийн хуваарь дараалал гарч болох үйл явдалууд бараг бүтэн жилээр нь төлөвлөсөн сар бүрийн календарчилсан ажлын график байдаг хэдий ч өдөр бүр ямар нэг гэнэтийн асуудалтай тулгарснаар төлөвлөгөө өөрчлөгдөж хаашаа ч эргэж мэднэ. Иймдээ гүйцэтгэх захирал хүнийг ажил хаа яваа газар нь дагаж явдаг гэхэд хилсдэхгүй. Та хаана явж аялаж амарч зугаалж явсан ажилтай холбоотой бодлууд чинь тархинаас чинь үл сална.
Өдөр бүр маш олон сонирхолтой, нэртэй алдартай болон шинэ соргог, бүтээлч олон төрлийн хүмүүстэй уулзаж тэдний ярихыг сонсож, ярианаас нь санааг нь хэрэгжүүлэх ба хаях зэргээр байнгын шинэлэг зүйлсээр дүүрэн байдаг.
Үүнээс хархад гүйцэтгэх захирлын ажил яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн зарчим яг таг үйлчилдэггүй юм.

Ямар нэгэн гэнэтийн зүйл жишээ нь: ажлын байр нь сүйдэх, хийж буй тоног төхөөрмж нь эвдрэх огт тооцоологүй үргүй зардалууд гарах. Хэн нэгэн ажилтан нь өвдөх гэмтэх гээд өч төчнөөн асуудал гархад ажилтанууд хичнээн насаар ах ч бай дүү ч бай бүгд л одоо яах бэ юу хийх бэ гэж гүйцэтгэх захирлаасаа асууна. Тэр үед би яаж мэддийн гэж хариулбал тэгээл нусаа нийгээд хаясан цаас шүү дээ. Ой дотор хүмүүс явж байгаад төөрвөл тэд ахлагчаасаа бид хаачих бэ л гэж асууна тэрнээс биш тэд намайг үүрээд яваач миний ачаанаас өргөөч гэх мэтий юм ярихгүй зүгээр биднийг чиглүүлээч гэж бгаа хэрэг.
Тиймээс гүйцэтгэх захирал хүн өнгө төрхөө тодорхойлох хэрэгтэй. Өнгө төрх бол байгууллагын удирдагч. Шинэ арга замыг байнга эрэлхийлж шинэ мэдлэг мэдээллийн байнга нээлтэй хуваалцах явдал бол байгууллагын өнгө төрхийн нэгэн хэсэг.

Хүмүүсийг нэгд, Хоёрт стратеги
Хэн юу хийж чаддаг уу гэдгийг мэддэг хирнээ хүмүүсийг буруу газар тавьбал хөмөрсөн тогоо л болж хувиргана хүнийг. Тиймээс ЗӨВ ХҮМҮҮСИЙГ ОЛЖ ЗӨВ БАЙРАНД НЬ ТАВИХ маш чухал энэ дээр л захирал хүний торгон мэдрэмж ажиллана. Бодлого төлөвөлтийн сайн хүмүүс сайн баггүй гээр хэрэгжүүлнэ гэж хэзээ ч байхгүй тиймээс стратеги бол хүний дараах хүчин зүйл юм. “Та энэ бизнесийг эзэмшиж байна. Харин хүмүүсийг бол түрээсэлж байна.”
Гүйцэтгэх захирал бол бүх ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага хүлээх чадвартай хүн юм.

Миний бодол минийх л учир санал нийлэхгүй зүйл байгаа байхаа. Хүн бүр өөр өөр учир заавал санал нийлэх албагүй юм
Г. Эрдэнэбаатар

Earth



Би бээр хэдэн 7 хоногын турш BBC болон Discovery сувгуудын гайхалтай баримтат 10 гаруй цуврал нийтдээ 400 гаруй минутын кинонуудын үзэв. Тэгээд тэдгээрээс бас олон хоног ноцолдож байж өөрт гоё санагдсан хамгийн үзэсгэлэнтэй байгальтай хэсгүүдийг ялгаж cut хийж авав. Хэд хоног сууж байгаад нийтдээ 400 гаруй минут материалыг өөрийнхөөрөө янзалж хөгжмийн хэмнэлд нь тохируулж эвлүүлж, 14 мин болгов.
Тэгэхээр дараах видеоноос та Дэлхийн өнцөг булан бүрт орших гайхамшигтай сайхан байгалийг тольдон харах болно.

EARTH from Erdenebaatar on Vimeo.
48 ЦАГ КИНО НААДАМ “A STORY of UNTRAVELLED TRIP” БYТЭЭЛИЙН ЗУРАГ АВАЛТЫН АРД.

2012 оны 48 цаг кино наадамд 20t Photoclub & Delta Entertainment хамтран “A Story of Untravelled Trip” бүтээлээр оролцлоо. Энэхүү бүтээлийн зураг авалтын ард өрнөсөн үйл явдлыг толилуулсан бяцхан Behind of Scene movie-г таалан соёрхоно уу.

Хайрт минь чамдаа хайртай




Залуухан бүсгүй ажлаасаа тараад гэртээ харьж явах замдаа өөр нэг машинтай мөргөлджээ. Эмэгтэй уйлж эхлэв. Учир нь түүний машин цоо шинэ байсан болохоор үүнийг нөхөртөө яаж тайлбарлахаа мэдэхгүй байв. Нөгөө жолооч бусдыг ойлгодог хүн байсан болохоор асуудлыг нэг их дөвийлгөсөнгүй ч, хоёулаа машины дугаар ба эзэмшигчийн дугаараа бие биедээ өгөх хэрэгтэйг тайлбарлаж хэлжээ. Бүсгүй бичиг баримтаа хийсэн дугтуйг нээхэд завсраас нь нэгэн цаас уначихав. Нөхөр нь цаасан дээр дараах зүйлсийг бичсэн байлаа. "Хайрт минь, хэрвээ ямар нэгэн осол гаргавал би машинд биш чамдаа л их хайртай гэдгийг мартаж болохгүй шүү " гэсэн байжээ.

A week-end trip


Сая цас ордог амралтын өдрөөр цөөн хэдэн зураг буулгав.



Photos by Erdenebaatar .G,  Music by Philip .S

Оновчтой онил

Би саяхан Орчуулагч Д. Баасанжаргалын орчуулсан Жим Коллинзын "Хүчирхэг компанийг хэрхэн босгох бэ" хэмээх нэртэй номыг худалдан авч уншиж сууна. Тэгээд уг номноос ганц нэг бусдад түгээмээр санагдсан зүйлээ блогтоо оруулъя гэж шийдлээ. Уншигч авхай та номыг бүтнээр нь уншихыг хүсвэл "Мир" номын дэлгүүрээс аваарай.

Оновчтой онил

Чикагогийн спортын үйл ажиллагаа зохион байгуулдагь тэр дундаа Чикагогийн марафоныг зохион байгуулж байсан нэгэн компанийн гүйцэтгэх захирал Боб Брайтын туршлага юм. Брайтын үед марафон гүйлтийн уралдаан 2-р зэрэглэлийн жижиг тэмцээн байснаа хожмоо дэлхийн дахиныг хамарсань ямагт амжилт тогтооддог үйл ажиллагаа болж хувирсан билээ. Түүний амжилтын нууц юунд оршиж байгааг асуува: "Та өөрийхөө зэвсгийг автомат горим дээр нь хэзээ ч бүү тавьж бай" гэж хариулжээ.
          Үүгээрээ юу хэлэх гэж хүссэнийг тайлбарлаж өгөхийг бид хүсэхэд тэрбээр Вьетнамын дайнд десантын цэрэгт 8 жил алба хаасан тухайгаа ярьсан юм. Тэрбээр олон ч тулалдаанд оролцожь дайсантай нүүр тулж явж. Тэрхүү дайны талбарт л тэр жинхэнэ амьдралыг биеэр туулжээ.
            Барьсан зэвсгээ автомат горимд тавьж, эргэн тойрноо шүршиж эхэлсэн цэргүүд голдуу амь үрэгддэг. Чи цөөхөн цэрэгтэй байхад эргэн тойронд тэр чигээрэй дайсны цэргүүд байвал цэргүүдээ: "Чи энэ хэсгийг хаа, энэ хэсгийг чи эндээс хяна. Сандарч болохгүй. Нүдээ аньж байгаад таамгаар шүршиж болохгүй, эс тэгвээс юу ч онохгүй бөгөөд харин ч дайсны талд давуу тал өгнө" хэмээн цэрэг болгонд зааварлах нь хамаагүй илүү байдаг.
             Бизнест ч мөн ийм зүйл тогтол хэрэгждэг бөгөөд энэ нь туйлын чухал юм. Буудах бүрийдээ анхаарлаа сайн төвлөрүүл. Энэ тухайгаа мартаж орхивол шинэ шинэ тулгамдсан асуудлууд гараад л ирнэ гэж ярьсан байдаг.


Дээрх номноос ишлэн бичсэн Эрдэнэбаатар.

Best commercial


Согтууруулах ундаа хэргэлсэн үедээ жолоо барихгүй байхыг сануулсан энэ реклам 2008 онд фестивалуудаас хэд хэд шагналыг авч байжээ. Зар суртачилгаагаар дагнан ажилдаг Roni Kleiner найруулжээ. http://www.ronikleiner.com/

Учиртай Гурав киноны тухайд


Монголфильм студийн Найруулагч Д. Золбаярын бүтээл Учиртай гурав киног үзлээ. Түүхэн хэсгийг орчин үеийн цаг хугацаатай хослуулан хийсэнээр бас нэг онцлогтой болов уу гэж бодлоо.

Д. Золбаяр гуай олон ч кинон дээр эвлүүлэгч, зураглаач, найруулагч гээд кинотой холбоотой бүхий л ажлыг хийж үзсэн бөгөөд хэд хэдэн түүхэн кинон дээр ажилласан туршлагатай уран бүтээлч юм. Учир нь түүний бичсэн “Шоу бизнесийн - Хаан” (2006) номноос киноны хийц хэллэг, судлал шүүмжийн талаар тун уншууртай бодууштай зүйлсийг олж авсан юм. Киноны эхлэл хэсэг бол тун өөрөөр эхлэнэ юун Учиртай гурав хүн амьтан зодолдоод удалгүй энэ бол Хангайгын гологдсон зохиол болохыг харна.

Киноны түүхэн хэсэг нь үндсэн санаагаа авч хийсэн Үйлийн гурван толгой зохиолоо эвдээгүй хадгалж гаргасан нь харагдав. Хуучний хар цагаан Монгол кинон дээр гардаг зарим нэг ховор план мэр сэр үзэгдээд өнгөрч байв. Киноны найруулагч хэлэхдээ: би Д. Жигжид гуайн дүүрэн планыг тавихыг зорисон гэж байсан.

Киноны түүхэн хэсэг дээр бол Нансалмаагын дүр бол даруухан гэнэн цайлган харин Хоролмаа бол хор найруулагч байдаг гэтэл орчин үеийн хэсэг дээрээ энэ хоёрын байр солигдсон мэт болно. Учрал (Нансалмаа) бол сайхан залуу Хангайд (Юүндэн) сайн боловч Мөнгөтэй Баяраатай (Балган) жиг ургуулсан, эцэст нь хоёр залуугийн хооронд яахан удаан гүйх билээ. Хангай бүх учрыг олно. Харин эхэндээ бага зэрэг эсрэгдүү дүр мэт харагдах Намуунаа (Хоролмаа) үнэн хэрэг дээрээ сайн бүсгүй байх болно.

Жүжигчидийн хувьд бол мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс холимог байлаа. Сүүлийн үед Батаагүй (Д. Баттөмөр) кино байхаа больжээ гэх болсон. Харин энэ кино дээр Баяраа буюу Балган бусад дүрээ авч гарсан гэхэд оргүй л болуу. Юүндэнг хүрээнээс ирэх замд нь Хоролмаа тосож уулзаад Нансалмааг өөр хүний эхнэр болсон тухайд хэлхэд, Юүндэнгийн гаргаж байгаа эмоц арай сулдвуу гэлтэй санагдав, Магадгүй найруулагчийн шийдэл ч байж болох юм. Юүндэнгийн
(О. Амгаланбаатар) дуу арай шингээдээд байсан, Хоролмаа (З. Онон ) бол дүрээ тунчиг давгүй гаргасан санагдлаа.


“Учиртай гурав” ын зохиолыг О. Эрдэнэ бичжээ түүнийг “Зөрлөг” киноны зохиолыг бичсэнээр нь бид мэднэ. 2008 оны “Алтан Шонхор” наадмын шилдэг зураглаачын шагналт Г. Баттулга энэхүү киноны ерөнхий зураглаачаар ажиллажээ. Бас чамгүй олон бүтээл дээр ажиллсан уран бүтээлч. Д. Золбаяр найруулагчтай сүүлийн үед бараг л бүх бүтээл дээрээ хамтарч ажиллаж байгаа гар нийлсэн хүмүүс гэхэд буруудахгүй болов уу. “Учиртай гурав” киног 5D MKII камераар хийжээ. Гэхдээ Маниуал гар фокустай камертай ажиллахад зураглаачаас ихээнхэн чармайлт шаарддаг, авсан дүрсээ дахин дахин томхон дэлгэцээр нягталж шалгаж байхгүй л бол жижиг дэлгэцээр фокусны алдаа гарах нь их. Киноны Хоролмаа, Балган, Цэрэндулан гуравын суугаад ярилцаж байгаа хэсэг дээр хэдэн секунд фокус нь гэрийн ханан дээр л байгаад байдаг.

Дууний найруулагчаар нь чамгүй туршлагатай хүн ажилласан гэж бодож байна. Б.Мөнхдорж бол гадны тв шоу дээр хүртэл дууны найруулагчаар ажиллаж байсан юм билээ. Гэхдээ зарим нэг зүйл гэвэл киноны түүхэн хэсэг дээр үхэр тэрэг холдоод яваад байсан хэдий ч үхэр тэргийн дугуйн чийхнах чимээ багасахгүй байсаар байсан атлаа зарим ойрхон хэсэг дээр огт чимээ гарахгүй гэх мэт. Мөн Нансалмаагийн амьд бус биеийг аав нь түшин гашуудан суугаа хэсэг, зураглаач кранн -аар дээш татан дүрсээ авч байхад Нансалмаагын амьсгалж байгаа нь тод томруун харагдаж байв.

Киноны хөгжмийн тал дээр орчин үеийн хэсэгт нь хоёр ч дуу шинээр хийсэн. Н. Халиуны зохиож “Яргуй” хамлагын дуулсан “Чи яг дурлал шиг” дуу инструментал хэлбэрээр дэвсгэр хөгжим болон явж байсан харин Д. Болдын дуулсан “Хагацаж чадах уу?” дуу ердөө хэдхэн секунд зурс өнгөрнө. Түүхэн хэсэг дээрээ Монгол ардын дуунууд соло хөгжмөөр дэвсгэр хөгжим болон явж байв. Түүхэн хэсэг дээрээ нэг дуу шинээр хийсэн бол ямар байх байв гэсэн бодол төрж байв.

Орчин үеийн хэсэг дээр Баяраагын аав буюу захирал өөр зохиолчтой ярилцаж Хангайг зохиолчоор ажиллуулахгүй болж байгаа үед захирал хүн үзэгээ илт буруу харуулчихсан гартаа бариад яриад л байв. Бага ангийн хүүхдүүдээс бусад хүн үзэг, харандаагаа арай ингэж барихгүй л болов уу.

Монгол контент компанийн зүгээс найруулагчид санал тавьж ийнхүү кино бүтээгдэжээ, Монгол контентын зүгээс бичил реклам гэвэл залуус Gogo mail ашиглаарай гэж хэлсэнтэй адил мэт Хангай электрон шуудангаа шалгана.

Эцэст нь Хангай туршлаггагүй, нас залуу, амьдрал
үзээгүй хэмээн хэлүүлээд захиралын өрөөнөөс гарч байхад Захиралын зөвлөх нь: Амьдралыг туулсан туршлагаараа биш Амьдралаас мэдэрсэн мэдрэмжээрээ бичих хэрэгтэйдээ гэж хэлсэн үг тун таалагдав.

Ойрд дэлгэцээр Монгол үндэсний хувцас,гоёл чимэглэл, Монгол ахуй, амьдрал хараагүй удсан болхоор сайхан харагдаж байлаа. Архангай аймгийн театрынхан бүрэн бүрэлдхүүнээрээ түүхэн хэсэгт оролцон тогложээ. Орон нутгийн уран
бүтээлчдээ хамруулсан нь таатай.

Г. Эрдэнэбаатар
.

Залгилт буюу дэлхийн хамгийн том stop-motion animation

Өнгөрсөн жил Nokia N8 хэмээх гар утсаар дэлхийн хамгийн жижиг stop-motion анимешн хийж геннисийн номонд хүртэл орж нилээд хэдэн шагналыг авч байсан Бүтээлч Bristol студийнхан харин энэ жил дахин 12 пикселын камертай Nokia N8 гар утсаар Дэлхийн хамгийн том stop-motion анимешныг бүтээв. Үүнийг хийхэд маш олон хүний хөдөлмөр, чамгүй олон хоног орсон бөгөөд Ангелын South Wales дэх Pendine Beach дээр 11,000 feet буюу ойролцоогоор 3500 м2 талбай хамарсан байна. Stop-motion гэдэг нь дан зургаар нэг нэг кадраар нь дарж дараа нь эвлүүлэн хийдэг видео бүтээгчидын бас нэгэн төрөл юм. Дэлхийн хамгийн том stop-motion болон түүнийг хэрхэн хийж байгаа талаар сонирхцгооё.




Цагийн урсгал

Сая Чойр луу хэд хоног эмээгийн дээ очиод ирлээ. Тэр үеэр ээ хийсэн цагийн урсгал (timelapse) сонирхуулья. 1 мин гаран боловч үүнийг ингэж хийхэд 5 өдөр орсон юм.

Киноны хийц хэллэг, кино судлал, шүүмжийн тухай



Германы “Good bye LENIN” киног хүмүүс социалист системийн задралын тухай кино гэдэг. Бас эхийгээ гэсэн хүүгийн сэтгэлийг сонирхолтой сайхнаар харуулсан гэлцдэг. Үнэхээр тиймээ. Хэзээ ч бүтэшгүй гэмээр инээдмийн өнгө аястай, эмгэнэлтэй хөнгөхөн боловч маш сайн бодсон логиктой ийм киног сүүлийн үед гадныхан их хийдэг болжээ.
(Италийн Роберто Беннинигийн “Амьдрах сайхан” ч мөн ийм
кино билээ)
“Good bye LENIN” киноны хамгийн гайхамшигтай нь минийхээр бол эхийн дүр юм. Хүүгийн зүгээс эхийнхээ эрүүл мэндийн төлөө бүхий л бололцоог ашиглан зохиомлоор хуучин орчинг бүрдүүлэн хуурсаар кино дуусдаг бол эх нь амьдралынхаа турш хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө наашаа харж инээн, цаашаа харж уйлна гэдэг шиг хичнээн үл хүсэвч нийгэмтэйгээ зохицон амьдарч ирсэн ба амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд ч өөрийнх нь төлөө хуурмаг ертөнц бүтээж буй хүүгийнхээ сэтгэлийг бодоод мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлэн төгсч буй дүр юм. Хамгийн сонирхолтой нь энэ кинонд эсрэг дүр байхгүй бөгөөд коммунист системийн задрал, хоёр системийн зөрүү нь энэ киноны зөрчлийг хурцатгаж өгчээ…

Орчин үед бидний киног ингэж шүүмжилдэг бол мөн сайхнаа. Сүүлийн үед кино судлаач, кино шүүмжлэгч гэдэг хүн улаан номонд оржээ. Зөвхөн дээрх шиг магтах бус алдаа дутагдлыг нь зоригтой шүүмжилдэг шүүмжлэгч, судлаач Монголын Кино Урлагт ус агаар шиг хэрэгтэй байна. Ховордсон гол шалтгаан нь тэднийг хэн хаанаас цалинжуулах вэ? гэдэг асуудал юм.
Баруунд судлаач, шүүмжлэгчид нь сонин, сэтгүүл, телевизүүдэд кино хариуцсан редактороор ажиллан шүүмжлэлүүдээ нийтлүүлж, судалгаагаа тасралтгүй хийдэг. Америкийн GOLDEN GLOBE буюу “Алтан бөмбөрцөг” гэдэг нэр хүндтэй шагнал нь киноны тухай хэвлэн нийтэлдэг сонин сэтгүүл, телевизүүдийн сэтгүүлчид, судлаачдын холбооноос өгдөг шагнал гэнэ.

Манайх шиг жижиг зах зээлтэй, цөөн кино хийгддэг газар яг ингэж тасралтгүй ажиллах боломж судлаачдад байхгүй. Тэгвэл яах вэ? Аргаа бараад ажил ихтэй завгүйн байж хажуугаар нь шүүмж бичих гэж оролдож суух вэ дээ. Өөрөө кино хийдэг хүн байж бусдын киног шүүмжилнэ гэдэг зохисгүй зүйл боловч хэзээ болтол хойш тавих вэ. Бие биенийгээ шүүмжилье. Гэхдээ шүүмжилнэ гэхээр нэгнийхээ өөг хайх биш мэргэжлийн зүгээс алдаа дутагдлыг нь илрүүлж, ололттой талыг нь хөхүүлэн зарлах хэрэгтэй байна. Зөвхөн кино гэлтгүй дэлгэцийн урлаг болох клип, рекламыг хамруулан шүүмжилдэг байвал жижиг гэлтгүй зах зээл болно шүү. Учир нь реклам, клип макерүүд (бүтээгчид) маргаашийн киног хийх хүмүүс тул эртхэн зөв зүгт нь залахгүй бол алдаагаа харахгүй, мэдэхгүй, дахин давтаж алдах, буруу зөрүү ойлголтыг эхнээсээ тархиндаа суулгах зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Энэ тухай олон жишээ дурьдмаар байгаа боловч цаашид олон шүүмж бичих биз гээд цөөн зүйлийг хэлье.

Кинонд диафрагм алдах буюу гэрэл сүүдрийн харьцааг алдахаас их болгоомжилдог бол видео макерүүдийн зарим нь энэ талыг ерөөсөө анхаарахгүй болжээ.

Гэрэл ихдэх, нялах үзэгдэл клип, рекламанд хэт ихэссэнээс дүрс нь сул өнгөтэй болох, маш хүйтэн уур амьсгалыг авчирч байгаа нь зарим бүтээлд нь нийцэж байвч ихэнхдээ материалын гологдол болж байна шүү! Цагаан хувцастай хүнийг цагаан фонны наана зогсоочихоод диафрагмаа нээгээд гэрлийг нь ихдүүлж нялчихаар сайхан дүрс бус цаад хүн нь сүнс сүг мэт болсон клипүүдийг та STV-2 дээр сувгаа тавихад л үзэх болно. Энэ мэтийн алдаанаас болоод цаагуур чинь зарим хүмүүс видеог харааж байна. Зураглаачийн ур чадвар нь кадрын зохиомж, гэрэл тавилтан дээр тод харагддаг. Гэтэл сүүлийн үед гэрэл тавилтыг үл тоон компьютерээр дүрсээ янзалдагтаа хэт найдан зураглаачийн мэргэжлийг уландаа гишгэж байна. Би л хувьдаа компьютер дээр монтаж л хийдэг болохоос өнгөнд нь гар хүрэхийг цээрлэдэг. Зургийг авахдаа л сайн авчихвал ядаж pixel өндөртэй байдаг юм шүү.
Pixel өндөр гэснээс шинжлэх ухаан техникийн өндөр хурдтай эрин үед камер, техник маань өдөр ирэх тутам сайжран, шинэчлэгдэж сонирхогчийн гэх техник мэргэжлийн техникийн үзүүлэлт рүү дөхсөөр, үнэ ханш нь ч хямдран жирийн хүмүүсийн гарт мэргэжлийн техник очиж байгааг мэргэжилт-нүүд минь анхаарна уу!
Саяхан гайхал төрүүлж байсан miniDV формат гэрийн авгайн гарт орж, тэр ч бүү хэл DVDCam, HDV handycam (сонирхогчийн гар камер) худалдаанд гарчээ. Хэдхэн жилийн дараа одоогийн бидний мөрөөддөг техник хүүхдийн тоглоом болох биз. Тэр цагт мэргэжлийн гэх бид яах вэ?
Видео макерүүдээ! Мэргэжлийн ур чадвартаа эртнээс анхаарал тавихгүй бол сонирхогчдод шахагдах нь байна шүү!!!

Киноны монтажийг монтажийн ширээн дээр бус зураг авахаасаа өмнө толгойдоо хийдэг юм гэж миний багш Төрийн Соёрхолт, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, кино найруулагч Б.Сумхүү хэлж өгч байж билээ. Гэтэл ажиглаж байхад зарим видео макерүүд маань (киночид ч хүртэл) хамаагүй л баахан зураг авч авчихаад сүүлд нь сууж монтажлан, тэндээсээ зохиомжоо гаргах юм. Энэ бол мастерство (ур чадвар) биш шүү. Дүрстэй зар хийхэд тэгдэг байж болох юм. Уран сайхны кино хийх гэж байгаа хүн бол энэ асуудлыг маш сайн анхаарууштай. Ядаж л хальс, цаг хугацаа их үрнэ шүү дээ.

Сүүлийн үеийн гэлтгүй монголын кинонд нэн сонин зүйл бол монологи юм.

Монологи нь театрын хэллэг бөгөөд орчин үеийн киночид кинондоо монологи хэрэглэхгүй байгааг гадны бүх киноноос харж болно. Учир нь кино бол яруу найраг биш. Уран бүтээлчид нь өөрийн хэлэх гэсэн санаагаа илэрхийлэх маш олон төрлийн арга, хэллэг, хийцтэй урлагийн биеэ даасан төрөл билээ.
1-р биенээс одоо цагт дүрийн бодож буй зүйлийг кадрын чанадаас унших нь найруулагчийн маш болхи арга юм. Хамгийн наад зах нь тэр дүр нь дотоод сэтгэлээ хэн нэгэнд нээн ярьж, харьцаж болно шүү дээ. Орчин үеийн кинонд закадр буюу кадрын чанадаас өгүүлдэг арга байдаг боловч монологи хэмээх 1-р биенээс одоо цагт бодож буйг нь хэлэх бус өнгөрсөн цагт дурсан ярих хэлбэрээр хийдэг нь зарчмын хувьд маш их ялгаатай. Монологийн хэсгийг хийхэд жүжигчний тоглолтын хувьд ч хэцүү, утгагүй шүү дээ. Ам нь хөдлөхгүй нүд нь л хөдлөн жүжиглэж буй жүжигчнийг харахад хэн бүхэнд инээдэмтэй харагддаг. Ингэж элэг доог болж буй нь жүжигчний буруу бус киноны хэллэгийг дутуу мэддэг зохиолч, найруулагч нарын буруу юм.
Найруулагч гэж хэн бэ? Энэ ойлголт манай урлагийнханд, тэр тусмаа кино хийж буй хүмүүст ихээхэн өрөөсгөл шинжтэй байна. Учир нь найруулагчийн ажлыг зохиолчийнхтой хутгах, мөн найруулагчийн зарим ажлыг операторт тохох үзэгдэл элбэг байна. Жишээ нь оператор хүн техникийн шаардлага, кадрын зохиомж, дурангийн өнцөг, гэрэл тавилтандаа л анхаарна уу гэхээс чиглэл, тэнхлэг, монтажний асуудлыг дангаараа шийдэх ёсгүй. Гэтэл зарим найруулагчид эдгээрийг оператортоо найдаж өөрсдөө зөвхөн жүжигчдийн тоглолт, медсценээ л анхаардаг. Эндээс сайн оператортой л бол кино хийхэд амархан, сайн найруулагч больё гэвэл операторын ангид ор гэх мэт яриа гарсан нь юм мэддэггүй мухар сүсэгтэй хүнтэй адил юм. Киноны талаар юу ч мэддэггүй хүмүүсийн киног кино оператор Г. Маш гэх мэтийн авъяаслаг уран бүтээлчид чимээгүйхэн хийж өгөөд алдар гавъяа, ашиг орлогийг нь цаад улс нь авдаг болохоор аргагүй ч биз. Кино найруулагч хүн бол кино хийх бүх процесс, дамжлагийг нарийн мэддэг, тэр бүхэнд оролцон удирдаж байдаг хүн юм.

Мөн кино хийх хийцээ ер анхаарахгүй ямар нэг агуу санаагаар хийх тухай л бодож явдаг найруулагч нар элбэг байна. Чухам тэд л зохиолчдыг ажилгүй болгодог. Тийм найруулагч нарын бүтээл нь хийц, хэллэг, хэв шинж, ахуй муутай болсноос аугаа их биш гэнэн тэнэг болдог нь харамсалтай. Орчин үеийн америкийн киночид киног маш ойлгомжтой (логиктой), хөнгөн, хөгжилтэй (уйдаахгүй ритмлэг) боловч үл анзаарагдам гүнзгий утга, үзэл санааг агуулж бүтээдэг бөгөөд сая сая үзэгчдийг байлдан дагуулж тэднээр дамжуулан өөрсдийн зарчмыг дэлхий нийтэд түгээдэг билээ. Үүнийг ядуу буурай манай киночид анхаарууштай. Гэтэл ганц манайх гэлтгүй дэлхий нийтээрээ америк киноны хэллэг хийцийг дуурайн амжилт олж байна. Саяхныг хүртэл европын киночид америк хийцэд дургүйцэн өөрсдөө түүнээс л өөр байх гэж оролддог байсан билээ. Одоо ихэнх орнууд америк хийцтэй ч үндэсний хэв шинжээ агуулсан кино хийж бизнесийн хувьд амжилт олон, өөрсдийгөө сурталчилж, үндэснийхээ кино урлагийг хөгжүүлж байна. Америк маягийн л гэж нэрлээд байгаа боловч яг үнэндээ сонгодог хийц юм шүү дээ. Оросын дээр үеийн “Тосгоны багш”, “Тогоруун цуваа”, Грузины “Цэргийн эцэг” зэрэг кинонуудыг хар. Манай алтан үеийн кинонууд ч энэ хийцэд хамаарна. Оросуудын бидэнд хийж өгсөн “Монгол хүү”, “Сүхбаатар” зэрэг кинонууд бол сонгодог хийцийн кино шүү дээ.
Classical style of shooting (5Cs) буюу зураг авалтын сонгодог хийцийн таван “Си” гэдэг зарчмыг одоо ч америкчууд хэрэглэдэг юм.
Америк кино “The end”
Франц кино “Fin”
Орос кино “Конец фильма”
Монгол кино “Төгсөв” гэж дуусдаг байлаа. Гэтэл одоо бүгд (манайхаас бусад буюу манайд тогтсон хэлбэр алга) америк маягаар хар фонон дээр гол дүрийн жүжигчдээс эхлэн уран бүтээлчдийн жагсаалт хөврөн дуусдаг болжээ. Энэ нь глобалчлагдаж байгаа киноны хэллэгийн нэг соёл юм.

Кино судлал нь киноны хэллэг, хийцийг нарийн судлахаас гадна кино, киночдын эргэн тойрныг судалдаг. Киноны нэр, дүрүүдийн нэр, студиуд, ашиг орлого, бүсчлэл, үечлэл, тодорхой нэг сцений түүх, адил төстэй шинжүүд, уран бүтээлчдийн зан авир, намтар, сонирхол, боловсрол гэх мэтээр судлагдахуунд хязгаар үгүй.

Уншигч та бүхэнд сонирхолтой болгох үүднээс нэг жишээ татья.

Амеркийн Кино Академийн Оскарын шагнал гардуулах ёслол дээр хүмүүсийн хэлсэн үгнүүдэд олон нийт анхаарал тавьж, тэр жилийн дуулиан болдог байна. Хёли Берри 2001 онд Оскар авахдаа шууд уйлсан бол Дензел Вашингтон 2001 онд “Сургуулилтын өдөр” киногоороо Оскар авахдаа “Би хүүхдүүддээ энэ орой шагнал авсан ч, аваагүй ч тэмдэглэх болно гэж амласан. Тийм болохоор би явлаа” гээд танхимыг орхин явсан, 1996 онд Чехийн “Коля” кино шагнал авахад эцэг хүү хоёр найруулагч гарч ирээд хүү нь “Хүндэт Оскар минь танилц. Энэ бол миний аав. Бид чамд хойтон дүү төрүүлж өгнө”. “Төгөлдөр хуурч” киноны Владислав Шпильманы дүрээр шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн жүжигчин Адриан Броди хойтон жил нь шилдэг эмэгтэй дүрийн жүжигчнийг тодруулах дугтуйг задлахын өмнө ам руугаа гаа цацсан. 2003 оны “Шилдэг гадаад хэл дээрх кино” –ны шагналыг Канад улсын найруулагч авахдаа “Энэ номинацид “Бөгжний эзэн” кино оролцоогүйд баярлаж байна” гэсэн гэх мэтчилэн яривал их юм байна. Сурах зүйл ч их байна.

Киноны хэллэг, хийцийг шамдан суралцаж, киногоо судлан, бие биеэ шүүмжилж дутагдлыг нь засан хамтдаа кино урлагаа хөгжүүлье.

Найруулагч Д.Золбаяр (Монгол Фильм студи)